БНХАУ-д таван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна гэсэн судалгааны дүн саяхан гарчээ. 1995 онд онд хятадад 20 хүүхдийн нэг нь л илүүдэл жинтэй байсан байна. Гэвч хүүхдүүд идэвхитэй хөдөлгөөн хийж гадаа тоглохоо больсон, утас, телевизор, компьютерийн өмнө сууж цагаа өнгөрөөдөг болсон нь үүний нэг шалтгаан. Мөн Хятадад түргэн хоолны сүлжээ газрууд маш олон болж хооллолтод нь өөрчлөлт орсноор ийнхүү хүүхдүүд нь таргалах болжээ.
Илүүдэл жинтэй холбоотойгоор 1995-2014 онд нэг сая гаруй хүүхэд чихрийн шижин өвчнөөр өвчилсөн гэсэн судалгаа ч гарсан байна. БНХАУ-ын насанд хүрэгчид илүүдэл жин хамгийн багатай хүмүүсийн тоонд багтдаг. Гэвч хүүхдүүдийн хувьд эсрэгээр таргалалтад ихээр өртөх болсон нь тус улсын эрүүл мэндийн салбарынхны санааг зовоох болжээ. Хүүхдийн илүүдэл жин нь зөвхөн Хятадад ч бус дэлхий олон оронд тохиолдож буй бөгөөд XXI зууны хамгийн санаа зовоох эрүүл мэндийн асуудал болоод байгаа юм.