1.Audi E-tron Sportback (2019)
2017 оны Шанхайн мото шоун дээр анх олонд ил болсон уг загвар Audi A7 загвартай хэмжээний хувьд ижил бөгөөд 486 морины хүчин чадалтай 3 цахилгаан мотортой, 4,5 секундэд 62 км/ц хурдлах хүчин чадалтай ажээ.
2. Jaguar XJ (2019)
Тансаг зэрэглэлийн энэ загварыг 2019 онд танилцуулсан. Ямар ч шатахуун хэрэглэхгүй, дан цахилгаанаар ажиллах энэ загвар автомашин үйлдвэрлэгчдийн түүхэнд шинэ хуудас болсон. Jaguar XJ 5 хаалгатай.
3. Mini E (2019)
2009-2010 онд туршилтаар үйлдвэрлэж байсан жижигхэн энэ автомашин арван жилийн дараа илүү төгс болон буцан иржээ. Бүрэн цахилгаан энэ автомашины цэнэг хураагуур өмнөх туршилтын загвараасаа маш сайжирсан байна.
4. Tesla Model 3 (2019)
Теслагийн эзэн Elon Musk “Model 3” загвараа борлуулах газруудаа хэрэглэгчидтэйгээ ойртуулж олон газар борлуулахаар төлөвлөжээ. Тус загвар Mercedes C class шиг үйлдлүүдтэй, Audi Ar болон BMW шиг тансаг загварын мөртлөө боломжийн үнэтэйд тооцогдоно.
5. Volvo XC40 Electric (2019)
Volvo-ийн анхны цахилгаан автомашины загвар. Тус компани энэхүү шинэ загварынхаа нарийн мэдээллийг албан ёсоор олон хүргээгүй байгаа тул тодорхой мэдээлэл бага байгаа.
6. Nissan IDS (2019)
Цахилгаан автомашины хяналтын болон аюулгүй ажиллагааны шинэ дэвшилтэт технологийг шингээсэн Ниссаны бүтээл. Энэ давуу талаа автомат удирдлага буюу хамгийн сүүлийн үеийн AI технологитой нэгтгэн улам бүр хүчтэй болох зорилготой тус компанийнхан энэ загвараа 2019-2020 онд худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
7. Audi Q6 e-tron quattro SUV (2019)
2015 оны Франкфуртын Мото шоун дээр анх автомашин сонирхогчдын хараанд өртөж байсан энэ загвараа тус компанийнхан 2025 он гэхэд 2-3 сая ширхэгийг борлуулна гэж төлөвлөжээ. нэг удаагийн цэнэглэлтээр 500 орчим км явах хүчин чадалтай уг автомашин 75 мянган долларын үнэтэй байх аж.
8. Porsche Mission E (2019)
“Mission E” бол “Порше”-ийн анхны цахилгаан автомашины загвар. Гоёмсог загвартай уг автомашин 2016 оны Женевийн мото шоунд анх гарч ирэхдээ оны хамгийн дизайнлаг загварын шагнал авч байсан түүхтэй. Энэ автомашин 3,5 секундэд 60 км/ц хурдалж чадна. Энэ бол гайхалтай хурд. Мөн 15 минутанд цэнэгийнхээ 80 хувийг авах боломжтой гэнэ. Энэ загвараа “Порше”-ийнхан жилд 20 мянган ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
9. Mercedes-Benz Generation EQ (2019)
“Мерседес бенз”-ийн “Generation EQ” загвар бас л тус компанийн анхны цахилгаан автомашин. Бүрэн цэнэглэхэд 500 орчим км явах боломжтой уг загвараа “Мерседес бенз”-ийнхэн тийм ч өндөр үнээр борлуулахаар санаархсангүй. Хэмжээний хувьд харьцангуй жижиг эн загвар 55 мянган доллараар худалдаалагдана.
10. Aston Martin RapidE (2019)
Тансаг зэрэглэлийн “Sedan”-ы цахилгаан хувилбар нь гэж болох энэ загвар 200-250 мянган доллараар зарагдана гэсэн яриа байгаа ч энэ үнээр борлуулна гэдэг эргэлзээтэй байгаа. Хятадын компанитай хамтран хөрөнгө оруулж бүтээж буй тансаг зэрэглэлийн уг загвар 800 морины хүчин чадалтай гэнэ.