КFC-ийн хордлогын эцсийн дүгнэлт гарч Зайсан салбарт 14 сая төгрөгийн торгууль оноов

KFC-ийн Зайсан  салбараар үйлчлүүлсэн иргэд хордлогод орсноос хойш сар орчмын хугацаа өнгөрчээ. Өнөөдөр  НМХГ-аас энэ талаарх эцсийн дүгнэлт  болоод авсан  арга хэмжээний талаар  мэдээлэл өглөө. гар

Өнгөрсөн  хугацаанд KFC-ийн нийслэлийн хэмжээн дэх нийт 12 салбарт шалгалт оруулж, хяналт шалгалт хийсэн байна. Ингэхэд зарим салбар дээр ашиглаж буй ундааны концентраци хугацаа дууссан,  нийт 410 хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх  үзлэг шинжилгээнд хамрагдах  ёстой ч  9  хүн хамрагдаагүй гэх мэт 64 зөрчил илэрсэн байна. Зөрчлийг газар дээр арилгуулах  арга хэмжээ авч , 7 салбарт хугацаатай албан даалгавар өгчээ.

Иргэдэд  хордлого үүсгэсэн Зайсан салбарт Зөрчлийн тухай хуулийн дагуу 14 сая төгрөгийн торгууль тавьж, 8,5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан байна. Мөн хохирогчдын эрүүл мэндийн хохирол буюу эмнэлгийн зардалд  гарсан 49 сая 407 мянга  төгрөгийн хохирлыг барагдуулах арга хэмжээ авчээ. Тус  салбар дээрх сэжиг бүхий 18 нэр төрлийн 5960 ширхэг 31 кг амталсан болон амтлаагүй тахианы мах устгуулсан гэсэн мэдээллийг  НМХГ-аас өглөө.

Түүнчилэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээний зөрчилтэй ажилтнуудыг ХУД-ийн Эрүүл мэндийн төвд шинжилгээнд хамруулсан бөгөөд  шинжилгээгээр нян  тээгч илрээгүй байна. KFC Зайсан  салбарын усан хангамжийг нийлүүлэгчг CCMGl компанийг ч мөн  шалгаж 15 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, 5 сая төгрөгийн торгууль тавьсан байна. Учир нь  тус компани нь  холбогдох газраас зохих зөвшөөрөл авалгүйгээр гүний худаг  ажиллуулж байсан тул үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Иргэдийн хордлогын НМХГ, ХӨСҮТ-тэй хамтарсан эцсийн дүгнэлт энэ сарын 14-нд эцэслэн гарсан аж.   Дүгнэлтээр нэг эх уурхайтай  хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт болох нь тогтоогджээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...