Шинэ Зеландын муслимын сүм дэх халдлагад 49 хүн амиа алдлаа

Шинэ Зеландын Кристчөрч хотын төвд орших Исламын шашны хоёр ч сүмд сүмд сүсэгтэн олон баасан  гарагийн мөргөлөө хийж байх үед зэвсэгт этгээд халдлага үйлдэж, олон хүний амь үрэгдсэн харамсалтай хэрэг болжээ. Гэрчүүдийн мэдээлснээр цэргийн эрээн хувцастай эрэгтэй автомат буу барьж орж ирээд шууд л гал нээсэн гэнэ. Сүм дотор хаа сайгүй цус урсаж, алагдсан хүмүүсийн цогцос олноор хэвтэж байсныг амьд үлдсэн зарим гэрч ярьжээ. Гэмт этгээд нэг этгээд нь Австралийн иргэн бөгөөд  “экстремист, хэт барууны үзэлтэн, террорист” байсан гэж түүнийг барууны хэвлэлүүд тодорхойлон  бичиж байна. Зарим эх сурвалжид  түүнийг энэтхэг гаралтай австралийн иргэн гэж бичжээ.

Гэмт этгээд автомат бууныхаа дээр байрлуулсан камераараа жигшүүрт үйлдлээ бичиж, нийгмийн сүлжээгээр цацжээ. Түүний сүм рүү орж буй, гал нээж, иргэдийг айлган сүрдүүлж буй хэд хэдэн богино хэмжээний дүрс сошлд цацагдаад байна.

Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан гурван эрэгтэй, нэг эмэгтэйг баривчилсан байна.

Сүмийн ойролцоох нэг автомашинд тэсрэх бодис дүүргэсэн байсныг цагдаа нар аюулгүй болгож Кристчөрч хотын бүх сургуулийг хааж, харуул хамгаалалтыг чангатгажээ. Мөн тус улсын Засгийн газраас нь онц байдал зарласнаа мэдэгдээд иргэдэд муслимын сүмүүдэд очихгүй байхыг анхааруулжээ.

Уг халдлагын талаарх сүүлийн үеийн бүх мэдээллийг www.france24.com блог live-аар мэдээлж байна.

2 СЭТГЭГДЭЛ

  1. En efecto, éstas son muy difíciles de reconocer, aunque ocurra a menudo. Antidepresivos y medicamentos para hipertensión (todos los tipos) son los principales «villanos». …

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...