Төмөр үйлдвэрлэх зургаан цогц үйлдвэр байгуулна

Налайх дүүрэг дэх Барилгын материал үйлдвэр технологийн паркад 2019 оны эхний ээлжийн үйлдвэр ашиглалтад орж бас нэгэн үйлдвэр шав тавих ёслолын ажиллагаа хийлээ.

Ашиглалтад орсон үйлдвэр нь ангижруулсан төмөр үйлдвэрлэх зургаан цогц үйлдвэр байгуулах юм. Одоогийн байдлаар 50 орчим ажлын байрыг шинээр бий болгох боломж бүрэн бүрдээд байна. Барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил эхлэх улирал эхэлж байгаатай холбогдуулан НБМҮТП нь  бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. Өнөөдрийн байдлаар  4.7км авто замын ажил, 1.6 км үерийн далангийн ажил хийгдэж 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаaд байна. Паркт нийт 2014 оноос хойш 13.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ жилдээ багтааж дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.

Авто зам, үерийн барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээн авах.

Нийслэлийн төсвөөр үндсэн цахилгаан хангамжийн ажлыг эхлүүлэх /1 тэрбум төгрөг/

Паркийн цэвэрлэх байгууламж, дулааны станцын ажлыг концесс болон олон улсын зээл тусламжаар эхлүүлэх.

Паркийн өргөтгөл 130 га газрын үйлдвэрлэлийн нарийвчилсан төлөвлөлт хийх.

Шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх.

2019 онд 300 хүний ажлын байрыг шинээр бий болгох зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...