Долоо хоногийн сүүлээр цаг агаар бага зэрэг сэрүүснэ

Ус  цаг  уурын хүрээлэнгээс гаргасан  тав  хоногийн урьдчилсан мэдээгээр ирэх баасан буюу 03 дугаар сарын 08 хүртэлх өдрүүд тогтуун, хур  тунадасгүй, дулаахан үргэлжлэх нь  ээ. Харин энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхээр цаг  агаар бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байгаа аж.

7-нд нутгийн хойд хэсгээр, 8, 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7, 10-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 8, 10-нд бага зэрэг хүйтрэх юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...