Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг чадавхижуулах зорилгоор Австралийн их сургуулиудад магистрын зэрэг олгох тэтгэлэгт сургалтанд хамруулдаг. Тус тэтгэлэгийн болзол, шалгуурыг хангасан Монгол Улсын иргэн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим өргөдлийг 2019 оны 2 сарын 1-нээс 4 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд http://oasis.dfat.gov.au цахим хуудсаар хүлээж авна.

Өргөдөл гаргагчид доорх тусгай шалгууруудыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

Монгол болон бусад орны их, дээд сургуульд эзэмшсэн бакалаврын зэрэг нь Австралийн их сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн байх

Орон нутагт ажиллаж, амьдарч буй өргөдөл гаргагчид 2020 оны 1 сарын 1-ний өдрийн байдлаар хүчинтэй, Аcademic IELTS-ийн голч оноо 5.5-аас доошгүй (эсвэл TOEFL-ийн дүйцэх), үүнээс унших, бичих ур чадварын оноо 5.0-аас доошгүй дүнтэй байх

Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид 2020 оны 1 сарын 1-ний өдрийн байдлаар хүчинтэй, Аcademic IELTS-ийн голч оноо 5.0-аас доошгүй (эсвэл TOEFL-ийн дүйцэх), үүнээс унших, бичих ур чадварын оноо 5.0-аас доошгүй дүнтэй байх

Төв, орон нутгийн төрийн байгууллага, төрийн их, дээд, дунд сургууль, эмнэлэг, төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрын албан хаагчид 2019 оны 2 сарын 1-нээс өмнө төрийн албанд 2 жил тасралтгүй ажилласан байх шаардлагатай. Харин хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид 2 жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн байх шаардлагагүй.

Хувийн хэвшил, иргэний нийгмийн ба төрийн бус байгууллагууд, хувийн эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, ОУБ-ын Монгол дахь салбарын ажилчид 2019 оны 2 сарын 1-нээс өмнө 2 жил хөдөлмөр эрхэлсэн байх ёстой бөгөөд заавал тасралтгүй ажилласан байх шаардлагагүй. Мөн эдгээр байгууллагуудад ажилладаг, хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид 2 жилийн ажил эрхлэлтийг нотлох шаардлагагүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын www.australiaawardsmongolia.org цахим хуудаснаас болон 11 318852 дугаарын утсаар холбогдож авна уу.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд Олон улсын үнэлгээний цогц...

“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...

Энэ жил Энхтайваны өргөн чөлөөний замыг бүрэн шинэчилнэ

  Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто...