Алла Пугачевагийн 70 насны ойн тоглолт 12 сая төгрөгийн үнэтэй

ОХУ-ын  эстрадын дууны хатан хаан, дуучин Алла Пугачева ирэх дөрөвдүгээр сарын 15-нд 70 нас хүрнэ. Тэрээр 70 насны ойдоо зориулж 04 дүгээр сарын 17-нд Москвагийн хамгийн том танхим болох “Кремлевский Дворец“-д  нүсэр концерт хийхээр төлөвлөөд байгаа юм. Сүүлийн 10 жилд болоогүй чансаатай томоохон концерт болно гэх тодотголтой тооний тоглолтын талаарх дуулиан мэдээлэл сүүлийн үед оросын хэвлэлээр тасрахгүй байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Аллагийн тоглолтод зориулж ОХУ-ын нисэх онгоцны үйлдвэрийн “Вертолётам России” компани 40 сая рублийг гаргаж өгөхөөр болжээ. Тухайн үйлдвэр тийм ч ашигтай ажилладаггүй газар учир Аллагийн концертод хөрөнгө оруулах болсныг дээрээс үзүүлсэн ямар нэгэн дарамт шахалттай холбоотой гэж  ОХУ-ын хэвлэлүүд таамаглан  бичиж байна.

Түүний тоглолтын продюссерээр Украйны олигархи Вагифа Алиева Нателлой Крапивины охин ажиллаж байгаа бөгөөд тоглолтынхоо зурагт хуудаст Алла продюсертэйгээ хамт зургаа авахуулж гаргасан  нь ч олны сонирхлыг өдөөгөөд  байна. Учир нь түүний продюссер ижил хүйстнээ сонирхогч бөгөөд удаан хугацаанд дуучин Светланы Лободо-тай  хамтран  амьдарч байгаа юм. Алла мөнгөний үнэрийг анддаггүй, саятны охиныг продюссерээр сонгож мөнгөөр тэтгүүлээд,  эргээд хамтран амьдрагчийг нь олны танил болгож байна гэж ОХУ-ын хэвлэлүүдэд шүүмжлэн бичиж байна. Алла ч үнэхээр сүүлийн үед продюссер болон түүний амрагтай хамт элдэв арга хэмжээнд оролцож зургаа татуулах болсон нь ийн сэрдэгдэхэд хүрсэн аж.

Түүний тоглолтын тасалбар маш өндөр үнэтэй,  суудлаасаа шалтгаалж 12000-330 000 рублийн үнэтэй байв. Энэ нь монгол мөнгөөр хамгийн бага үнэтэй нь 500 мянга, хамгийн дээд  зэргийн суудал нь дундажаар 10-13 орчим сая төгрөгийн  үнэтэй гэсэн үг юм. Тоглолт болох танхим 6000 хүний суудалтай ч тоглолтын тасалбар маш богино  хугацаанд зарагдаж дуусчээ. Мөн 6000 тасалбараас мянгыг нь л боломжийн үнээр буюу тасалбарын үндсэн үнэ болох 2500-70 000 рублиэр кассаар дамжуулан зарж үлдсэн тасалбарууд маш өндөр үнэтэйгээр сайтуудаар  зарагдаж байгаа нь бас л олны хэл аманд өртөөд байна. Үүнээс гадна тэрээр үзэгч фэнүүдээсээ уучлал хүсээд тоглолтоо ямар ч телевизийн сувгаар  гаргахгүй гэдгээ мэдэгдсэн нь өндөр үнэтэй тасалбарт дарлуулж тоглолтын гадна үлдэх гээд байгаа хүмүүст  бас л  таалагдаагүй байна.

Гэсэн  ч олон жил тайзнаа дуулаагүй Алла 70 насны зангарагаа харуулсан бүх талаар маш  өндөр  зэрэглэлийн тоглолт болно, өөрөө олон сайхан дуунуудаасаа дуулна хэмээн амлаж байгаа юм.  Мэдээж 70 настай Аллагийн хувьд ийм хэмжээний тоглолт дахин тоглоно гэхэд хэцүү нь ойлгомжтой. Өнгөрсөн хоёрдугаар сард Аллагийн зүрх нь өвдөж эмнэлэгт хүргэгдээд жижиг хэмжээний мэс ажилбарт орсон гэсэн мэдээлэл ч хэвлэлд гарсан. Тиймээс ч тэрээр түүхэн гэж болох энэ тоглолтдоо хамаг анхаарлаа хандуулж байгаа нь ч аргагүй юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ХУД-ийн 250 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарлаа

Улаанбаатар хотын 2024 оны цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн...

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...