Нийлэг хальсан уутны 64,5 хувь нь шаардлага хангаж байв

“Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” Засгийн газрын 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, хяналтын улсын байцаагчдад чиглэл өгөх зорилгоор МХЕГ-аас сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгт БОАЖЯ, Гаалийн ерөнхий газар болон мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн улсын байцаагчид хамрагдсан бөгөөд нийлэг, гялгар уутны хэрэглээ, зохицуулалтын талаарх олон улсын туршлага, манай улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар чиглэл өгөв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, худалдаа, үйлчилгээнд ашиглагдаж буй 300 гаруй төрлийн нийлэг уутанд хэмжилт хийсэн. Зориулалтын багажаар хийсэн хэмжилтээр 64,5 хувь нь шаардлага хангаж байжээ.

Манай улсын хувьд нийлэг хальсан уутны 35 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Тогтоол хэрэгжсэнээр 0,035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг импортоор оруулах боломжгүй болох юм. Нийлэг хальсан уутны хэрэглээг дэлхийд 60 гаруй улс хязгаарлаад байгаа аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд Олон улсын үнэлгээний цогц...

“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...

Энэ жил Энхтайваны өргөн чөлөөний замыг бүрэн шинэчилнэ

  Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто...