Сөүл-Улаанбаатарын нислэгийн тийзийг 45 хувь хямдаруулна гэжээ

Солонгосын агаарын тээврийн хоёрдогч томоохон компани  болох “Asiana Airlines”  Сөүл-Улаанбаатарын чиглэлд ирэх 3-р сарын сүүлчээс эхлэн шинээр нислэг үйлдэхээр болсон талаар  бид өмнө нь  мэдээлж  байсан.

30 шахам жил үргэлжилсэн “Korean air” компанийн монопольчлол үүгээр дуусч, хамгийн гол  нь нислэгийн тийзний үнэ буурах  байх гэсэн хүлээлт одоо  байгаа. “Asiana Airlines” компанийн хувьд  “Korean air”-ийн дараа жагсах БНСУ-ын агаарын тээврийн том, нэр хүндтэй компани. Нислэгийн тийзийн үнэ нь тийм ч хямд бус байдаг учир тус компанийг Jeju Air, Eastar Jet гэсэн хоёр жижиг  авиа компанитай өрсөлдөн сонгон шалгаруулалтад ялахад тийзийн үнийг тийм ч сайн буулгахгүй байж магад гэж эргэлзэх хэсэг ч байсан. Тэгвэл  “Asiana Airlines”-ынхан одоогийн тийзний үнийг 45 хувь бууруулна хэмээн мэдэгджээ. Тэд 277 суудал бүхий  A330 онгоцоор долоо хоногт 3 удаа,  нийт 833 суудлын  нийслэгтэйгээр даваа,  лхагва, бямба гарагт нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Чингис хаан олон улсын нисэх буудлын хүчин чадлаас хамаарч A330 онгоцыг  сонгосон бөгөөд Улаанбаатар хот шинэ нисэх  буудлаа ашиглалтад оруулсны дараа B777 (338 суудал), B747 (404 суудал) зэрэг томоохон хэмжээний агаарын хөлгийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа “Asiana Airlines”-аас мэдээлжээ. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Манай улс Атрын-IV” аяныг эхлүүллээ

“Атрын-IV” аяныг эхлүүлж, Дархан-Уул аймагт ажиллаж байна. Монгол Улс атар...

Хуулийн офицеруудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа

Монгол Улсын Батлан хамгаалах яам болон АНУ-ын Батлан хамгаалах...

Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ

Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ. Архангай аймгийн Цэнхэр суманд...