Хүүхдээ түрэмгий хүн болохоос хэрхэн сэргийлэх вэ

Бусдад дээрэлхүү байдал нь хүүхдийн төрөлхийнх биш харин олдмол зан. Тэд өсч төлөвших явцаа “Дээрэлхүү хүн хүчтэй байдаг” гэсэн буруу сэдэл авснаар энэ занд суралцдаг. Хүүхдийг дээрэлхүү занд сургадаг орчин нь:
– Анзааран сонсч буй томчууд, эцэг, эхийн харилцаа, яриа
– Амтархан үзэж буй хүүхэлдэйн кино
– Анхааран сонирхож буй тв шоу 
– Андархан найзалж буй нөхдийн харилцаа ажээ.
Судлаачдын судалснаар дээрэлхүү хүүхдүүд ихэвчлэн өөрсдөө бусдад дээрэлхүүлж байснаа нас, бие өсөхийн хэрээр эргээд бусдыг дээрэлхэж эхэлдэг байна. Түүнчлэн гэр бүлийнхэн, орчин тойрон нь үл хайхарвал хүүхэд бусдыг дарамталж, өөрийгөө хүчтэй мэтээр төсөөлж, өөр шигээ нэгэнтэй нөхөрлөж, өөрийнхөө сул дорой байдлыг нуун дардаг аж.
Дээрэлхүү зан нь яван явсаар түрэмгий зан авирт хүргэдэг.
Тиймээс эцэг эхчүүд та бүхэн өөрийн хүүхдийнхээ зан төлвийн өөрчлөлтөд байнга анхаарч байхын хажуугаар:
– Миний хүүхэд ямар хүүхэлдэйн кино үзэж байна вэ гэдгийг анзаарч, зөвлөж байх
– Хүүхдийнхээ хажууд нэг нэгэндээ дээрэлхсэн, эсвэл бусдыг муучилсан, шоолсон, хүчирхийлсэн аястай үг ярихгүй байх
– Хүүхэдтэйгээ хамт ялан дийлсэн, дээрэлхүү байдлыг илтэд дөвийлгөсөн шоу нэвтрүүлгийг үзэхгүй байх
– Хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцах, тэд юу хүсч сонирхож, бодож буйг нь асууж түүнийг ганцаардуулахгүй байх
– Хүүхдийнхээ сайн үйлийг магтан урамшуулж, хүч дутаж буй зүйлд нь зөвлөн туслах
– Найз нөхдийнх нь хэлж буй үг, үйлдэлд анхаарч, шүүмжлэхээс илүүтэй зөвлөж туслах, ярилцах зэргээр ХҮҮХДИЙНХЭЭ ДОТНО ЗӨВЛӨН ТУСЛАГЧ, САЙН НАЙЗ нь байгаарай.
Өнөөдөр та анхаарал халамж тавьж байвал хожмын өдөр хүүхдээ түрэмгий зан авиртан болохоос сэргийлж чадна. Танд амжилт хүсье!

Эх сурвалж: Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль
USP сэтгэл зүйн зөвлөгөөний төв

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын...

Гарааш чөлөөлсөн талбайд зогсоол байгуулжээ

Дүүргийн хөрөнгө оруулалтаар ХУД-ийн 10 дугаар хороо, 64-р байрны...

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болгов

Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл,...

“Эрдэнэс Тавантолгой” ХК төлсөн татвараараа тэргүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд Монгол Улсын төсөвт 2.8...