“Asiana Airlines” Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр шалгарлаа

Солонгосын агаарын тээврийн хоёрдогч компани ирэх 3-р сарын сүүлчээс эхлэн Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр болж, энэ сарын  сүүлчээр сонгон шалгаруулалтаа хийх болсон тухай бид өмнө нь  мэдээлж байсан. Тэгвэл БНСУ-ын Газар,  дэд  бүтэц, тээврийн яамнаас Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр “Asiana Airlines” шалгарсныг өнөөдөр  албан ёсоор зарлалаа. “Asiana Airlines”  компанитай цуг өрсөлдөж байсан Jeju Air, Eastar Jet компаниудад Сингапур руу нислэг үйлдэх агаарын тээврийн эрх олгожээ.

“Asiana Airlines” нь БНСУ-ын агаарын тээврийн хоёрдогч томоохон компани бөгөөд Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх бүх бэлтгэл хангагдсан талаар тус компанийн удирдлага мэдэгдээд байна. Үйлчлүүлэгчдийг хамгийн ихээр чирэгдүүлдэг Сөүл-Улаанбаатарын чиглэлд ийнхүү чөлөөт өрсөлдөөний салхи сэвэлзсэнээр тийзний үнэ бодитоор хямдрах боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна Монгол улсын аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлж, зорчигч урсгал нэмэгдэнэ гэдгийг албаны хүмүүс онцлов. 

Өмнө нь энэ чиглэлд долоо хоногт зургаахан нислэг үйлддэг, монополь байдал олон жил ноёрхож байв. Уг нь мэргэжилтнүүдийн тооцоогоор долоо хоногт 18-22 хүртэлх тоогоор нислэг үйлдэх бодит шаардлага бий гэдэг. Солонгос, Монголын талаас нэг нэг компани монополь эрх эдэлж байсан өнгөрсөн 30 шахам жилд аялал жуулчлалын оргил ачааллын үед нислэгийн тийзээ хоёр сараар хүлээх нь ердийн үзэгдэл байлаа. Энэ чиглэлд чөлөөт өрсөлдөөн бий болсноор нислэгийн тийзний 20-40 хувиар хямдрах боломжтой гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...