Рами Малек Оскар хүртлээ

Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг Оскарын наадмын 91 дэх удаагийн шагнал гардуулах ёслол Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо байрладаг “Dolby” театрт  үргэлжилж байна. 

Тус наадмын  шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг “Bohemian Rhapsody” киноны гол дүрийн жүжигчин Рами Малек хүртлээ. Оскарын наадмаас өмнө  “шилдэг эмэгтэй жүжигчин” шагналд Глен Клос болон Лейди Гага нарын хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөж магадгүй гэж үзэж байсан ч  “шилдэг эмэгтэй жүжигчин”  номинацид “The Favourite” кинонны гол дүрийн жүжигчин Оливиа Колмэн оскарын шагнал авлаа.

Оскарын наадмын “шилдэг уран сайхны кино” номинацид  BlacKkKlansman”, “Black Panther”, “Bohemian Rhapsody”, “The Favourite”,“Green Book, “Roma”,“A Star Is Born”, “Vice” кинонууд нэр дэвшээд байсан. Энэ дундаас “Green Book” кино оскарын эзнээр тодорлоо. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...