Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулсан марк худалдаанд гарлаа

Монголчуудын 20-р зууны манлай бүтээн байгуулалт,  улс орны  нийгэм, эдийн засгийн гол хүч Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойд зориулан Монгол Шуудан компани “Эрдэнэт-40 жил” сэдэвт алтан маркийг бүтээж, үйлчилгээнд гаргажээ. Тусгай технологиор бүтээгдсэн алтан маркийн нээлт Эрдэнэт хотноо болов. “Эрдэнэт 40 жил” алтан маркийн анхны өдрийн нээлтийн ажиллагаанд Эрдэнэт хотын Захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон тус үйлдвэрийн удирдлагууд, хамт олны төлөөлөл, Монголын Марк сонирхогчдын холбооны Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мажинбуу нарын зочид оролцож, алтан маркийн дээжээс гардан авсан. Мөн энэ үеэр “Эрдэнэт 40 жил” алтан марк, дугтуйны нээлттэй худалдааг зохион байгуулав.

Монгол Шуудан ХК, уул уурхайн сэдвээр анх 1977 онд Эрдэнэтийн овооны ордыг түшиглэсэн их бүтээн байгуулалтыг бэлгэдэн Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр нэртэй нэг нэрийн марк гаргаж байсан бол хоёр дахь буюу түүнээс хойш 42 жилийн дараа “Эрдэнэт 40 жил” сэдэвт өндөр технологийн алтан маркийг үйлчилгээнд нэвтрүүлж байгаа аж. “Эрдэнэт 40 жил” сэдэвт маркийг 22 кратын алтан ялтсан дээр тусгай хэвээр шахаж, офсет хэвлэлийн технологийг хослуулж хийснээрээ онцлогтой болжээ. Энэхүү маркны зураачаар Монгол шуудан компанийн зураач, МУСТА Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг нар ажиллаж, тус компанийн уран бүтээлчид Эрдэнэт үйлдвэртэй хамтран хагас жилийн хугацаанд бүтээсэн байна. Шуудангийн маркийн сэдвийн төлөвлөгөөг жил бүр Засгийн газраас баталдаг. Энэ батлагдсан төлөвлөгөөний дагуу2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 119 тоот тогтоолд зааснаар бүтээгдсэн “Эрдэнэт-40” тусгай технологийн алтан марк нь шуудангийн үйлчилгээнд орж буй 1041 дэх сэдвийн марк болов.

Аливаа улс орны тусгаар тогтнолын баталгааг илэрхийлдэг марк бол дэлхий дахины түүх соёлын нэгэн үнэт өв юм. Үйлчилгээнд гарсан даруйдаа тухайн орны зан заншил, уламжлалыг түгээн дэлгэрүүлж чаддаг марканд Эрдэнэт үйлдвэрийн бүхэл бүтэн 40 жилийн хөгжил дэвшил, өнгө төрхийг багтаасан нь Эрдэнэт үйлдвэрээр дамжуулан Монгол орныг дэлхийд таниулахад чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд уг алтан маркийг үнэлж байна.

Эрдэнэт  үйлдвэр бол нийгмийн хариуцлагын хамгийн шилдэг бодлоготой компани. Тиймээс компанийнхаа үнэт баялагийг уурхайчид, ажилтнууд хэмээн тодорхойлдог. Энэхүү утга санааг алтан маркны  гол хэсэгт эгэл жирийн уурхайчнаар төлөөлүүлэн дүрсэлж өгсөн нь тус үйлдвэрийн үндсэн зарчим, үнэт зүйлийг тусгаж чаджээ. “Эрдэнэт 40 жил” сэдэвт алтан марканд  үйлдвэрийн өчигдөр, өнөөдрийг харьцуулан өнгөт болон хар зургийн аргаар ялгаж дүрсэлсэн нь зууны шилдэг  үйлдвэрийн техник технологийн шинэчлэл, ажилтнуудын хөдөлмөр хамгаалал, үйл ажиллагааны  хөгжил дэвшлийг өгүүлсэн утга агуулга төгс шийдэлтэй бүтээл болсныг марк сонирхогчид онцолсон юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...