Өөрийгөө гүн хөлдөөж ахин амьдрах хүсэл буюу Криогеникс гэж юу вэ

14 настай охин өөрийн хүсэлтээр гүн хөлджээ

Англид дунд сургуулийн сурагч 14 настай нэгэн охин хорт хавдараар нас барсныхаа дараа гүн хөлдөөх энэ аргаар унтахыг хүссэн байна. Эцэг эх нь үүнийг нь зөвшөөрөөгүй  болохоор охин шүүхэд хандаж эцэст нь хөлдөөлтөд орох эрхтэй болжээ. Тэрээр “Гүн хөлдөөлт нь магадгүй зуун жилийн дараа надад эргэн сэрж, амьдрах боломжийг өгнө гэж би найдаж байна. Би газар дор хэвтэхийг хүсэхгүй байна” хэмээн  шүүхэд хандсан өргөдөлдөө бичсэн байдаг  ажээ. Шүүхээс охины хөлдсөн биеийг хожим  хэрхэхийг шийдэх эрхийг ээжид нь өгч, охины хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ бол гүн хөлдөөлтөөр нойрссон хүний талаарх анхны олонд мэдэгдсэн тохиолдол ажээ.

Мичиган дахь Криогеникийн институтэд англи охин хадгалдаж буй

Хүнийг яаж гүн хөлдөөдөг вэ?

Тухайн  хүнийг нас барсны дараа тархийг гэмтээхгүйн тулд аль болох хугацаа алдалгүйгээр хөлдөөдөг байна. Эхлээд биеийг мөстэй ваннд хэвтүүлж, бага багаар температурыг  багасгадаг аж. Үүний дараа эмч нар бүх цусыг юүлж оронд нь хөлдөлтийн эсрэг шингэнг судсаар  дамжуулан  бүх биеэр гүйлгэдэг бөгөөд дараа нь биеийг мөсөөр хучиж хадгалдаг байна. Үүнээс хойших хэдэн долоо хоногийн хугацаанд биеийг -196 хэм хүртэл аажмаар хөлдөөх бөгөөд ирээдүйд  шинжлэх ухаанд дэвшил гарч тухайн биеийг эргээн амилуулж чада хүртэлх он цагийг хүлээн хадгалагдана гэсэн үг юм.

Биеийг хөлдөөх үйл явц

2000 гаруй хүн өөрийгөө хөлдөөх гэрээ байгуулжээ

 Цогцсоо хадгалуулж, ирээдүйд бий болох био анаагаах ухааны нээлтийн ачаар эргэн амь оруулахыг хүлээх гэрээг крионикийн компанитай байгуулсан хоёр мянга гаруй хүн байгаа ажээ. Хэдийгээр хөлдөөсөн хүний цогцсыг буцаан амилуулах үйл явцад анагаах ухаан одоогоор баталгаа өгөөгүй байгаа ч тэд буцаж “төрнө” гэсэн итгэл тээн ийнхүү гэрээ байгуулсан нь энэ. Криогеник институтийн мэдээлснээр тэд нохой, сармагчин дээр туршилт хийж цусыг нь хөлдөлтийн эсрэг нитрогениэр сольж, 0 хэм хүртэл хөргөөд эргээд  амилуулж чадсан гэнэ.   Мөн хялгасан хорхойг -196 хэмд хөлдөөж эргээж амилуулсан, 2005 онд туулайн бөөрийг -1356 хэмд хөлдөөн өөр амьтанд амжилттай шилжүүлэн  суулгасан байна.

Гүн  хөлдөөж, дахин амьдрах хүсэл ямар үнэтэй вэ

Англи сурагчийн эцэг  эх 37000 £ буюу 50 орчим мянган долларыг охиноо хөлдөөхөд зарцуулжээ. Криогеник институтийн мэдээлснээр АНУ дахь салбарт хамгийн багадаа 28 мянган доллар төлж гишүүнчлэлийн эрхэд 1250 доллар  нэмж төлдөг  гэнэ.

Дэлхий дээр одоогоор ийм үйлчилгээ үзүүлдэг гурван газар бий бөгөөд АНУ-ын  Мичиган мужид Криогеник институт, Аризона мужид Алкор, ОХУ-д Криорус гэсэн газрууд  байдаг ажээ.

Хөлдсөн иргэд сэрвэл юу болох вэ?

Гүн хөлдөөд  буцаж ” ирсэн” хүмүүс сэрвэл юу болох, хууль эрх зүй, ёс суртахууны ямар үр дагавар, хэрүүл дэгдэх талаар том маргаан өрнөх нь тодорхой. Мэдээж тэд амилбал тун ч шидтэй, завшаантай хэрэг болох ч тэднийг ямар ирээдүй, ямар орчин хүлээж байгааг тааварлахад  төвөгтэй юм.
Цогцсууд эргэн амилбал юуны түрүүнд сайн өмгөөлөгч хэрэгтэй болох биз. Хоёр дахь амьдралтайгаа золгосон хүмүүс өмнөх амьдралдаа эдэлж байсан эрх ямбаа эдэлж чадах уу, болох уу?  Нас барахаасаа өмнө эзэмшиж байсан хөрөнгө, мөнгөө буцаан авах уу зэрэг олон асуулт гарч ирнэ. Ямар ч байсан энэ нь эрдэмтэн, судлаачдын хорхойг гозгонуулсан сэдэв болж байна.
“Боломжгүй зүйлийг оролдохгүй юм бол бид боломжтой зүйлийн хязгаарт хэзээ ч хүрэхгүй” гэдэг хандлага энд давамгайлж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...