С.Мөнхчулууныг хотын даргаар томилохоос Ерөнхий сайд татгалзлаа

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилохыг дэмжсэн. МАН-ын Удирдах зөвлөл С.Амарсайханыг хотын дарга болгох улс төрийн шийдвэр гаргасан ч НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд намынхаа бодлогын эсрэг зогссон юм. Ингээд нэлээн хэл ам, дуулиантайгаар хотын даргын суудлыг горилсон С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батламжлуулахаар Ерөнхий сайдад хандаад байв.

Ерөнхий сайд НИТХ-ын энэхүү албан бичигт албан ёсны хариу өгчээ.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Су.Батболдыг 60 тэрбумын сүлжээтэй холбогдуулан огцруулсан ч С.Мөнхчулуун мөн л энэ бүлэглэлийн дэмжлэгтэйгээр санал хураалтад ялсан учраас Ерөнхий сайд ийн татгалзсан байх магадлалтай. 

Нэр дэвшигчийг Ерөнхий сайд батламжлаагүй учраас Нийслэлийн ИТХ дахин хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцэнэ. Хуулиар бол Нийслэлийн ИТХ С.Мөнхчулууны нэрийг дахин дэвшүүлбэл Ерөнхий сайд татгалзах эрх байхгүй, тав хоногт багтааж шууд батламжлах учиртай. Гэхдээ МАН-ынхан нэгэнт Ерөнхий сайдын дэмжлэгийг авахгүй хүнийг дахин зүтгүүлэхгүй болов уу. С.Амарсайханыг хотын даргад дахин дэвшүүлж, Р.Дагвыг ИТХ-ын дарга болгоно гэсэн сураг ажиг дуулдаж эхэллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг...

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай...

АН: Тусгай дугаар, цахим хуудас ажиллуулж иргэдээс сонгуулийн булхай луйврын мэдээллийг авна

АН-ынхан  өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Хуралд  АН-ын дэд дарга...

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох...