Зайсан KFC салбарын 28 ажилтнаас нян тээгч илрүүлэх шинжилгээ авчээ

Зайсангийн KFC салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод  орж ХӨСҮТ-д 20 гаруй хүн эмчлүүлж байгаа. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ талаар  мэдээлэл өнөөдөр хийлээ. Тус газарт 02 дугаар сарын 12-ны 15 цагт  хүнд бөөлжиж өндөр халуурах, гүйлгэх, дотор муухайрах шинж тэмдэгтэй 16 хүн ХӨСҮТ-д ирж эмчлүүлж байгаа талаар  мэдээлэл иржээ. Энэ мэдээллийн мөрөөр Хан-Уул дүүргийн МХ газраас 3 байцаагч Зайсан  салбар дээр   ажиллаж тоног төхөрөмжөөс 20 арчдас, 39 төрлийн хоолын дээж, усны 2 дээж, агаарын сорьц зэргийг авч лабораторид шинжилгээнд өгчээ.

Мөн Зайсан салбарын 28 хүнээс нян тээгч илрүүлэх шинжилгээг авч ХӨСҮТ-д рүү шинжилгээнд явуулсан байна. Мэргэжлийн хяналтын газраас Хан-уул дүүргийн прокурорт Зайсан  салбарыг түр хугацаагаар санал хүргүүлэн прокуророос тус салбарын үйл ажиллагааг зогсоосон байна. Лабораторийн шинжилгээний хариу даваа гарагт гарна гэж тэд мэдээлэв. Мөн хордлого яг юунаас болж үүдсэн  гэдгийг одоогоор  мэдэхгүй байгаа,  мөн хордлогод орсон иргэд  зөвхөн  Зайсан  салбараас үйлчлүүлсэн байгаа тул одоогоор  бусад салбарын үйл ажиллагааг түр зогсоох хуулийн боломжгүй гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...