Снөүбоардын улсын аваргыг шалгаруулна

Өвлийн олимпийн спортын нэг төрөл Снөүборд нь зориулалтын тавцан ашиглан зассан зам бүхий ресортод гулгахаас гадна мөнх цаст ууланд, элсэн дээр хүртэл гулгадаг спорт юм.

Снөүбоардын хувцас хэрэгсэл болох каск, нүдний шил нь хамгаалалтын хэрэгсэл болдог ба хүрэм, өмд зэрэг нь салхи нэвтрүүлэхгүй материалаар хийгдсэн биед эвтэйхэн дулаан байлгадаг тул заавал зориулагдсан хувцас хэрэгслийг хэрэглэдэг байна.

Монгол Улсад хөгжөөд арав гаруй жил болж байгаа ч жил ирэх тусам энэ спортод дурлан хичээллэгсдийн тоо нэмэгдсээр байна. Эрэгтэй эмэгтэй гэх хүйсийн ялгаа байхгүй ба хэдий чинээ бага насандаа хичээллэнэ төдий хэмжээнд сайжирч, төрөл бүрийн үсрэлт техник шаардсан гулгалтуудыг амархан сурдгаараа онцлогтой.

Монголын мэргэжлийн снөүбоардын холбоо 2010 оноос Снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ амралтын өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд арав дахь улсын аваргаа шалгаруулах юм бна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...