Тамаваши Б.Мөнх-Оргил Хацү башёд түрүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 15 дахь өдөр Эндог давснаар Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваа, 2 унаатай энэ башёд түрүүлж, Японы Эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ.

Ийнхүү Тамаваши Б.Мөнх-Оргил 34 нас насандаа мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаа буюу Макүүчид түрүүлж Эзэн хааны цомын эзэн болсон юм. Энэ баярт  үйл явдлынх нь өмнөхөн буюу өнөө өглөө Б.Мөнх-Оргилын хувьд 2 дахь хүүгээ өлгийдөн авсан  бөгөөд  энэ өдөр түүний хувьд давхар баяртай өдөр байлаа.

Хацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Озэки Такаясү, Кайсэйг давж 9 даваатай болж, Кайсэй 10 даваа, 5 унаатай башёг өндөрлүүллээ. Харин Хацү башёгийн 15 дахь өдөр Озэки Гойэдо, Сэкиваке Такакейшёог давж 9 даваа, 6 унаатай болж, ирэх башёд Озэки цол хүртэх өндөр магадлалтай байсан Такакейшёо 11 даваа, 4 унаатай энэ башёг дуусгасан юм.

Энэ башёд Ичиножёо А.Ичинноров, Шодайд унаснаар 6 даваа, 9 унаатай Хацү башёг өндөрлүүллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...