УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг нэн яаралтай дэгээр мягмар гарагт хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг өнөөдөр өглөө (2019.01.25) УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан.

Үүний дагуу дөнгөж сая УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэрхэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар нам, эвслийн бүлгийн хуралдааныг долоо хоногийн Даваа гарагт, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг Мягмар, Лхагва гарагт, харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт тус тус хуралдуулахаар хуульчилсан байдаг.

Иймд Даваа гарагт чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах боломжгүй учраас ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийхээр тогтлоо. Уг тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх УИХ-ын даргын захирамж гарлаа” гээд УИХ-ын даргын захирамжийг танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...