Өмнөд хөрштэй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн нээлт болов

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн нээлтийн ёслол Гадаад харилцааны яаманд боллоо.

 Нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайман болон албаны бусад хүн оролцов.

Хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт идэвхтэй өрнөж, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэн, хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв.

  Мөн БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтрах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг нотоллоо.

  БНХАУ-ын Засгийн газар хөрш орнууд, тэр дундаа Монгол Улстай харилцах харилцаандаа онцгой ач холбогдол өгч, “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандан, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах” бодлого баримталж байгаа нь харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж гэж үздэгээ илэрхийлэв.

  Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулах, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн кориодорын бүтээн байгуулалтын хүрээнд томоохон ажлуудыг эхлүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.

  Өнөөдрийн ёслолын үеэр “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол-Хятадын найрамдал” цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд БНХАУ-аас манай улсад үзүүлсэн зээл, тусламжаар байгуулсан томоохон барилга байгууламж зэргийг энд толилуулсан байна.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ бүтэн жил үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...