Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүтэй нь хамт цагдан хорилоо

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг үүрээр 04.00 цагийн үед дүүтэй нь хамт цагдан хорьсон байна. Тэднийг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа аж.

АТГ-аас өчигдөр Д.Дорлигжавыг дүүтэй нь хамт байцааж, мөн албан өрөө болон гэрт нь нэгжлэг явуулсан. Тиймээс өнөөдөр ийнхүү цагдан хорьсон байна.

Д.Дорлигжавыг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар авлигын мөнгөн дүн 9 сая ам.доллар байж болзошгүй байгаа юм. “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд олон нийтэд ил болсон 4 сая ам.доллар бол асуудлын нэг л хэсэг хэмээн хэлсэн нь шуугиан тариад байна.
Д.Дорлигжав өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаас гадна Мэргэжлийн хяналтын, Батлан хамгаалахын сайд, Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан нэгэн. Түүнийг Ерөнхий прокурор байхдаа айлган сүрдүүлэх замаар авлига авсан хэмээн Т.Ганболд мэдэгдээд байгаа юм.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...