Японд анх удаа эртний хүний дүр төрхийг генийн мэдээллээр нь тодорхойлжээ. Одоог хүртэл эртний хүмүүсийн дүр төрхийг сэргээхдээ, тэдгээрийн ясан дээр орчин үеийн хүмүүсийн дундаж төрхийг тавьдаг байжээ. Энэ нь хүний түр төрхийг генийн мэдээлэл дээр суурилан дахин сэргээсэн анхны судалгаа болж байгаа юм байна.
Тус ажлыг Японы “Кокүрицү Кагакү Хакүбүцүкан (Улсын Шинжлэх Ухааны музей)”-ын судалгааны баг хийж, өнөөдөр хэвлэл мэдээлэлд танилцуулжээ.
Дүр төрхийг тодорхойлсон эртний хүн нь 3800 орчим жилийн өмнө Японы Хоккайдо бүсийн Рэбүн аралд амьдарч байсан 40-50 орчим насны эмэгтэй байжээ. Энэхүү судалгаанд 30 жилийн өмнө Рэбүн арлаас олдсон яснаас авсан ДНХ-г хэрэглэсэн байна.
Генийг нь уншсанаар тухайн эмэгтэй бор нүдтэй, сэвх нөсөө амархан тогтдог арьстай, буржгардуу нарийн ширхэгтэй үстэй, дундаж өндрийн хамартай хүн байсан гэдгийг тодорхойлжээ.
Дүр төрхөөс нь гадна, спирт сайн задалдаг гентэй (Европ хүмүүст их харагддаг), архи даадаг хүн байсан гэдэг нь тодорхойлогджээ. Судалгааны баг нь цаашдаа, зөвхөн дүр төрх бус ямар өвчин амархан тусдаг байсан зэрэг амьдарлын хэв маягийг тодорхойлох судалгааг хийх талаараа мэдэгджээ