Нийслэлийн өмхий үнэрт өлөнгийн үйлдвэрүүд ч буруутай

Улаанбаатар хотыг  өвөлдөө утаа,  зундаа төв цэвэрлэх байгууламжийн тааламжгүй үнэр хэмээх хоёр  хэцүү асуудалтай гэж шүүмжилдэг.  Үнэхээр ч 1964 онд ашиглалтад  орж 60 гаруй жил ашигласан Төв цэвэрлэх байгууламж нь хуучирч, мөн нийслэлийн тэлэлт, төвлөрөлтийн улмаас ачааллаа дийлэхгүйд хүрсэн нь байв.  Тэгвэл нийслэлийнхэндээ сайн мэдээ дуулгахад “Шинэ цэвэрлэх байгууламж” –ийн төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд  хөрөнгө санхүүгийн асуудлыг бүрэн шийдэн, гүйцэтгэх байгууллагыг тодруулж бүтээн босголтын ажлууд эхнээсээ хийгдэж байгаа ажээ. Тухайлбал, энэ зун олон жил хуримтлагдсан лагыг зөөж зайлуулсан бөгөөд төслийн хүрээнд  лагийг боловсруулах үйлдвэр  ч барих юм байна. 

Гэвч мэргэжилтнүүдийн хэлснээр  үнэрийн хувьд шийдэх бас нэгэн асуудал нийслэлийнхэнд бий.  Энэ нь цэвэрлэхийг тойрсон хотын дотор үйл ажиллагаагаа эрхэлдэг олон тооны өлөн боловсруулах үйлдвэрүүд юм байна. Эдгээр үйлдвэрүүд цэвэрлэх байгууламжаас давсан үнэр гаргадаг  ч үнэрийн буруутан  нь бололгүй ард нь үлддэг аж. Өлөнгийн үйлдвэрүүд үнэр саармагжуулах тал дээр ямар ч арга хэмжээ авдаггүй нь шалгалтаар илэрсэн байна. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...