Жендэр судлаачид хуралдлаа

Жендэрийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй байгууллага, мэргэжилтнүүд болон судлаачдын дунд эрдэм шинжилгээний бага хурал болж, жендэрийн бодлого төлөвлөлт, практик үйл ажиллаан дахь үр нөлөөг хэлэлцлээ.

Тус хурал нь үндэсний, салбарын болон орон нутгийн жендэрийн бодлого төлөвлөлтөд бодит хувь нэмэр оруулах чадавхийг дээшлүүлэх, жендэрийн дүн шинжилгээний практик хэрэглээ, үр нөлөөг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой аж. Хуралд жендэрийн консорциум, их дээд сургууль, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод болон орон нутгийн төр, төрийн бус байгууллага, багш, судлаачид оролцож байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдын илтгэлийг сар гаруйн хугацаанд хүлээн авч, хоёр үе шаттайгаар шүүн хэлэлцсэн бөгөөд мэргэжлийн багш, судлаачид, мэргэжилтнүүдийн шилдэг 11 илтгэлийг шалгаруулж, эмхэтгэл болгон олон нийтийн хүртээл болгожээ.

Бага хурлын үеэр “Хөдөлмөр эрхлэлт ба эмэгтэйчүүдийн эрх”, “Ажлын байран дээрх сургалт ба жендэрийн тэгш байдал”, “Их, дээд сургуулийн элсэлтийн жендэрийн дүн шинжилгээ: эрх зүйн орчин ба элсэгчдийн жендэрийн талаарх мэдлэг, хандлага”, “Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт ба жендэр” болон “Байнгын асаргаатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэдийн жендэрийн ялгаатай байдал” зэрэг сонирхолтой сэдвүүдээр судлаачид илтгэлээ хэлэлцүүлж байгаа юм.

Эрдэм шинжилгээний бага хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн Үндэсний хорооноос зохион байгуулж байгаа бөгөөд Япон улсын Ядуурлыг бууруулах сан, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...