“Ирээдүйн ажил мэргэжил” залуучуудын зөвлөлгөөн амжилттай боллоо

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан, хүүхэд, залуучуудын дунд зарласан “Ирээдүйн ажил, мэргэжил” сэдэвт гар зургийн уралдаанд Улаанбаатар болон орон нутгаас нийт 323 бүтээл ирснээс эхний шатанд 32 зураг, эссэ бичлэгийн уралдаанд нийт 247 эссэ бичлэг ирүүлснээс эхний шатанд 30 эссэг тус тус шалгаруулсан.

Гар зургийн уралдааны шалгаруулалтыг фэйсбүүк like, share-ийн тоо болон Хүүхдийн урлан бүтээх төвийн мэргэжлийн багш, шүүгчдийн бүрэлдэхүүнээр шалгаруулснаар Тэргүүн байранд “Мөрөөдлийн циркчид” сэдвээр Нийслэлийн 17 дугаар дунд сургуулийн 2а ангийн сурагч Т.Үйлстөгөлдөр, дэд байранд “Байгаль судлаач охин” сэдвээр Монгени сургуулийн 5а ангийн сурагч Б.Энхжин удаалж, гутгаар байранд “Ирээдүйн ажил, мэргэжил” сэдвээр Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Орхон нар тус тус шалгарсан байна.

Эссэ бичлэгийн уралдааны шалгаруулалтыг Ажлын хэсгийн бүрэлдэхүүний шүүлтээр шүүснээр Тэргүүн байранд ШУТИС-ийн Мэдээллийн сүлжээний 1 дүгээр дамжааны оюутан Х.Алтангэрэл, дэд байранд нийслэлийн 31 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Цэлмэг нар удаалж, гутгаар байрт 24 дүгээр сургуулийн 10в ангийн сурагч Б.Өгөөмөр нар тус тус шалгарчээ.

Мөн түүнчлэн гэрэл зураг сонирхогч иргэдийн дунд зарласан “Хөдөлмөр миний дуранд” гэрэл зургийн уралдаанд Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 85 зураг ирснээс Тэргүүн байрын эзнээр Хан-Уул дүүрэг Riverdent шүдний эмч Э.Давааням, дэд байрын эзнээр “Мэргэжил хүнийг голохоос биш хүн мэргэжлийг голох учиргүй” сэдвээр Б.Батбаяр, гутгаар байрын эзнээр “Эзэн бид 2-ын хөдөлмөр” сэдвээр Увс аймгийн Политехникийн коллежийн нийгмийн ажилтан Б.Баттулга нар тус тус шалгарлаа.

Дээрх уралдаануудад ирсэн бүтээлүүдээр 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Ирээдүйн ажил, мэргэжил” залуучуудын зөвлөгөөний үеэр үзэсгэлэн гаргасан бөгөөд шагналт байрын эздийн шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Мөнгөнчимэг, ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Клейр Куртье-Мюлдэр, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал С.Ганбаатар, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар гардуулсан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...