Мансууруулах бодисын хор хөнөөлийг залууст таниулан сурталчилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн
77 дугаар тогтоолоор батлагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт
бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх
ажлын хүрээнд мансууруулах бодисын хэрэглээнээс үүдэн гарах нийгэм,
эдийн засаг, хувь хүний ёс зүй, сэтгэцэд учрах хор уршгийн талаар
оюутан залуучуудад тодорхой дэс дараатай мэдлэг, хандлага, зөв зан
үйлийг эзэмшүүлэхэд чиглэсэн сурталчилгааны ажлыг Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, төрийн бус
байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаанд их, дээд болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа оюутан сурагчдыг хамруулж байгаа бөгөөд тус арга
хэмжээнд Rio-2016 олимпын наадам, 2017 оны дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадам, Ази тивийн
аварга, Монгол Улсын гавъяат тамирчин, боксын улсын шигшээ багийн
тамирчин Д.Отгондалай нэгдэж, мансууруулах бодисын хор хөнөөлтэй
тэмцэх ажилд оролцож байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...