13 настай охиныг хүчирхийлж хөнөөсөн хэрэгтнүүдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал  өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00  цагаас  эхлэн 19 цагт анхан шатны шүүхийн тогтоолоо танилцууллаа.

Шүүх хуралд улсын яллагчаар О.Багшбаяр, даргалагчаар Н.Оюунтуул, бүрэлдэхүүнд Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар хуралдааныг шүүж байна. Мөн хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн ээж С.Баясгалан, аав Л. Лхагвасүрэн, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Р.Булгамаа нар оролцсон байна. Мөн шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг, М.Амарболдын өмгөөлөгч С.Оюунцэцэг нар шүүх хурал оролцсон аж. Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүжээ.

Зүйл ангийг тодруулбал, 10.1 Хүнийг алах, 2.4-т өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, 2.11.бүлэглэж алсан бол…  гэдэг зүйл ангиар яллаж, бүх насаар нь хорих ял онооллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...