Мэдэгдэл: Ерөнхий сайдын даалгавраар мөнгө босгож байна гэсэн нь худал

Сүүлийн өдрүүдэд мэдээллийн зарим цахим хэрэгслээр Шинжлэх ухааны хүрээлэн тус бүрээс хорь, хорин сая төгрөг Ерөнхий сайдын даалгавраар  гаргуулан мөнгө босгох ажил хийж байна” гэсэн худал, зохиомол мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна. Энэхүү мэдээлэлд дурдагдаж буй үйл явдал огт болоогүй болохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

   Улс төрийн тогтвортой бус нөхцөл байдал үүссэн энэ цаг үеийг далимдуулан шинжлэх ухааны салбарыг улс төрд татан оролцуулсан, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэр хүндэд халдсан, энэ салбарын  3500 эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтны хөдөлмөр, зүтгэлд сэв суулгасан гүтгэлэг тарааж байгаа энэхүү үйлдэл нь “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-тэй давхцаж байгаад харамсаж байна.

  Шинжлэх ухааны хүрээлэнгүүд нь улс төрөөс хараат бусаар, төсөл хэрэгжүүлэн улсын төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний байгууллага юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын болон түүний танхимын нэр хүндийг гутаах зорилгодоо төрийн албан хаагчийн нэр хүндийг ашиглан сэвтүүлж байгаа бусармаг үйлдлээ зогсоохыг шаардаж байна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭЛЭНГҮҮД

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох...

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 тавдугаар сарын 1-нд болж,...

Биржээр арилжсан нэг сая тонн нүүрсийг экспортод гаргаж компанийн түүхэнд амжилт тогтоожээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл...

Баялгийн санд хуримтлагдсан 1.2 их наяд төгрөгөөр 10,000 өрх ипотекийн зээлд хамрагдана

Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэв. Тус...