Home Улс төр АН УИХ дахь гишүүддээ Засгийн газрыг огцруулахыг үүрэг болгов

АН УИХ дахь гишүүддээ Засгийн газрыг огцруулахыг үүрэг болгов

0
АН УИХ дахь гишүүддээ Засгийн газрыг огцруулахыг үүрэг болгов

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих шийдвэр гаргажээ. Тиймээс Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ дахь Ардчилсан намын гишүүд нэгдмэл байр суурь барьж ажиллахыг чиглэл болгосон байна.

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлд аймаг, нийслэлийн намын дарга нар болон Үндэсний бодлогын хорооноос бүрдсэн 30 гаруй гишүүнтэй юм.