Дуулиант хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулжээ

Улсын ерөнхий прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулжээ. Тодруулбал, “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”, “Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”, “Оюутолгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”, “60 тэрбумын гэх хэрэг”, “АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”, “Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг” зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулжээ. Энэ ажлын хэсэгт ЦЕГ-ын 22 мөрдөгчийг багтаасан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...