Нийслэлийн ИТХ-ыг энэ сарын 29-нд хуралдуулахаар товлов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн өртөө, харуул, ус судлалын газар болон гравиметрийн жишилтийн полигоны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих асуудлыг хэлэлцэв. Нийтдээ 14 байршлын 55 824 ам метр талбайг улсын тусгай хэрэгжээнд авах санал ирүүлсэн юм. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд дэмжив. Мөн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулах шийдвэр гаргалаа.

Цагдаагийн байгууламжийн техник хангамжийг сайжруулах хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн шинэ барилгыг барьж, ашиглалтад оруулсан. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан, нийтдээ 1618 ам метр талбай бүхий гурван давхар эл барилга Баянзүрх дүүргийн XXIII хорооны нутагт байрлаж буй. Тус барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авахыг Тэргүүлэгчид дэмжлээ. Харин гадна цахилгааны шугамын  засвар, ашиглалтыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хариуцна.

Мөн Тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 09.00 цагт хуралдуулахаар тогтлоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...