“Дэлхийн 00-ийн өдөр”-ийг байгальд ээлтэй шийдлүүд уриатайгаар тэмдэглэнэ

Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн 00-н өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Анх 2001 онд энэхүү өдрийг Дэлхийн ариун цэврийн байгууллагаас санаачлан гаргасан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2013 оноос  “Дэлхийн 00-н өдөр”-ийг НҮБ-ын албан ёсны өдөр болгон зарлажээ.

Дэлхийн тогтвортой хөгжлийн 17-н зорилтын 6-рт “2030 он гэхэд бүх нийтээр ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаат үйлчилгээнд тэгш хамрагдах, ил задгай бие засах явдлыг зогсоох” гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулан “Дэлхийн 00-н өдөр”-ийг жил бүр тусгайлсан уриан дор тэмдэглэдэг бөгөөд 2018 онд “Байгальд ээлтэй шийдлүүд” уриатайгаар тэмдэглэж байна.

 Иймд Хот суурины ус хангамж,  ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчиддээ “Дэлхийн 00-н өдөр 2018”-ийг тохиолдуулан харъяа нутаг дэвсгэрийнхээ хүрээнд гэр хорооллын болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн нүхэн жорлонгуудыг хөрсөнд шингэдэггүй, хаягдал бохирыг соруулдаг байхаар өөрчлөн сайжруулах ажлыг захиалгын үндсэн дээр төлбөртэйгээр хийж гүйцэтгэх, нүхэн жорлонгын хаягдал бохир усыг бохир соруулах тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөн төвлөрсөн ариутгах татуургын системд нийлүүлэх үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж эхлүүлэхийг даалгажээ.

 Мөн нүхэн жорлонг өөрчлөн сайжруулснаар иргэдийн амьдарч буй орчинд халдварт нян, бактери үржих эрсдэлээс хамгаалах, орчны эрүүл ахуйн нөхцөл сайжрах болон хөрсний бохирдол багасах зэрэг хүн ам, байгаль орчинд үзүүлэх ач холбогдлыг сурталчлах ажлыг олон нийтэд хүртээмжтэйгээр зохион байгуулахыг уриалсан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...

Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн...

Зайсангийн гүүрийн дам нурууг угсарч эхэллээ

Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон...