УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах шийдвэр гаргалаа

УИХ дахь МАН-ын бүлгээс дөнгөж сая нэгэн улс төрийн шийдвэр гаргалаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулахыг бүлгийн 32 гишүүн дэмжиж олонх болжээ. Харин түүнд хариуцлага тооцох шаардлагагүй гэж 27 хүн санал өгсөн байна. Санал хураалтыг хоёр удаа явуулсан бөгөөд эхний удаад 29:29-өөр тэнцсэн юм. Дахин явуулахад МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах нь зүйтэй гэж үзжээ. Одоогийн байдлаар МАН-ын удирдах зөвлөл, УИХ дахь бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарт улс төрийн хариуцлага тооцож албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргаад байна. Харин одоо УИХ-ын дарга М.Энхболдод улс төрийн хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэх үлдлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар,...

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар,...

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...