Гишүүн Ч.Улааныг сайдаар урьж, хотын дарга Су.Батболдыг огцруулахыг дэмжжээ

МАН доторх зөрчил дээд цэгтээ хүрч, улаан гэрэл асаах хүртлээ аюултай төвшинд хүрлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн нь өөрт нь хариуцлага тооцох чимээ гармагц өрсөж хийсэн нүүдэл байв. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ойрын хугацаанд намынхаа Бага хурлыг товлон хуралдуулж нийгэмд шударга ёс тогтоох чиглэлээр шийдсэн алхам хийнэ хэмээн мэдэгдсэн. Эх сурвалжуудын хэлж байгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх 60 тэрбумынхан, түүний толгойлогч гэгддэг М.Энхболд нартай тооцоо бодохоор зориг шулуудсан бололтой юм.

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдөр болж байгаа хурал тун ширүүхэн уур амьсгал дунд өрнөж байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Удирдах зөвлөлийн гишүүддээ хандаж УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нартай улс төрийн хариуцлага тооцох санал гаргасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд хурдтай тарав. Ямартай ч хотын дарга Су.Батболдыг огцруулах галт тэрэг нэгэнт хөдөлж, Удирдах зөвлөл дээрээ дэмжигдэж, гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй түүний суудалд суухыг санаархсан хүмүүс эчнээгээр нэрээ дэвшүүлээд эхэлчихлээ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан бас нэгэн улс төрийн шийдвэр олон нийтийн дунд шуугиан тариад байна. Учир нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлэхээр дэмжсэн байна. Монголын улс төрд 30 гаруй жил зүтгэхдээ Ч.Улаан хэд хэдэн Засгийн газарт сайдын алба хашиж байсан нэгэн. Хэрэв тэрбээр энэ удаад сайдаар томилогдвол төрийн сайдын сэнтийд зургаа дахь удаагаа очно гэсэн үг. Удирдах зөвлөлөөс түүнийг дэмжсэн ч МАН-ын цөөнгүй гишүүн Ч.Улаанаар хуц ухна тавьчихсан юмуу хэмээн дургүйцлээ илэрхийлжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ардчилсан нам шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар ТЕГ-т шаардлага хүргүүллээ

Ардчилсан намын “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг, Монголын Хүний...

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэртэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хар тугалганы батарейг дахин...

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх аравдугаар сард дуусна

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа Төв аймгийн Баянжаргалан...

“Үндэсний орон сууцжуулалтын тухай” хуулийн төсөл боловсруулжээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн...