Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуультай холбоотой маргааныг хянан хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэц энэ сарын 14-ний өдөр хийх Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ. Сонгуулийн тухай хуульд, “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн хуульчилсан байна. Энэ нь Үндсэн хуулийн Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан шууд оролцох, болон сонгох, сонгогдох эрхтэй тухай заалтыг мөн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг тус тус зөрчсөн  хэмээн нэр бүхий иргэд үзэж ийнхүү Үндсэн хуулийн цэцэд  хандсан байна гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...