ЭХЭМҮТ-ийнхөн яаралтай дуудлагын үед ашиглах нисдэг тэрэгний зогсоолтой болжээ

“Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ-ийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулсан ажлаа ийнхүү хүлээлгэж өгөх арга хэмжээ боллоо. Жилд 12 мянган эх амарждаг, 30 гаруй мянган эмэгтэйчүүдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг нийслэлийн “Өргөө” амаржих газрын хувьд амаржсан эхчүүд болон эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, мөн эх, нярайг эргэхээр ирсэн ар гэрийнхэний хувьд гадна талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон 150 авто зогсоол зэргийг шийдэж өгснөөр ая тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болсон байна.
Улсын хэмжээнд эх, нярайн болон эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн хувьд жилдээ мөн 12 мянган эхийг амаржуулдаг, 1100 гаруй ажиллагсадтай томоохон эмнэлэг. Тус эмнэлгийн 15.900 ам метр талбайг асфальтаар хучиж, 157 авто зогсоолыг бий болгосон бөгөөд 2260 ам метр талбайг явган хүний зам болгон тохижуулжээ. Мөн 2500 м2 талбайд ногоон төгөл байгуулан нийт 85 ширхэг нарс, 48 ширхэг зөөврийн мод суулгасан аж. Хоёр байршилд хүүхдийн тоглоомын талбай гарган тохижуулсан төдийгүй 70 ширхэг гэрэлтүүлэг, 74 хогийн сав, 16 ширхэг сандал бүхий 11 амралтын сүүдрэвчтэй болгожээ.
Түүнчлэн эмнэлгийн урд талбайд олон улсын жишигт нийцсэн, яаралтай түргэн тусламжийн үед ашиглах нисдэг тэрэгний зогсоолыг байгуулаад байна. Өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлын хүрээнд нисдэг тэрэгний зогсоолыг байгуулсан билээ.

Эмнэлгийн байгууллагын гадна зам талбайд гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон авто зогсоолыг бий болгож, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп гар утас, компьютерийг 145 хувийн татвараас чөлөөлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд  ухаалаг утас, компьютер болон бусад зарим...

Хүчтэй шуурганы улмаас орон гэргүй болсон айлуудад гэр олгоно

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шөнө, 00:10-04:00...

Сэрэмжлүүлэг: Ухрах үедээ хүн дайрч амь насыг нь хохироожээ

 Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр...

Томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг танилцууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...