Элдэв зараар мэргэжлийн бус хүнээр гоо сайхны эмчилгээ хийлгэхгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Н, А нарын ирүүлсэн гомдлын дагуу тус газраас Хан-Уул дүүргийн 15-р хороо 71 байранд байрлах “Diva Beauty Lounge” Facebook цахим хаягтай Aurora Beauty Clinic гэх нэртэй гоёлын гоо заслын газарт шалгалт хийжээ.

Шалгалтаар эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эмнэлэгийн мэргэжлийн бус гоо сайханч эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ болох “Filler”-ийг тарьж иргэдийн эрүүл мэндийг хохироосон байна.

Тусламж үйлчилгээнд хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл нь тодорхойгүй, ихсийн тариа, ботокс, РRP /цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг эмчилгээ үйлчилгээ хийж байсан нь хэрэглэсэн зүү тариур, цустай хуруу шил, дуслын систем зэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон тул тус газрын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.

“Aurora Beauty Clinic” нэртэй гоо сайхны газар нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, нэг дүүргээс нөгөө дүүрэг дамжин байршил, хаяг, нэршлээ өөрчилж эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ.

Иймд фэйсбүүк зараар баталгаат бус гоо сайхны ихсийн тариа, ботокс, РRP /цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг үйлчилгээг авахаас татгалзах, мэргэжлийн бус хүнээр хийлгэхгүй байхыг анхааруулж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль энэ оны IV улиралд ашиглалтад орно

Санхүүжүүлтийн улмаас зогссон Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль...

АН: Нэг хаяг дээр 30 хүн бүртгэсэн тухай гомдол иргэнээс ирсэн

Ардчилсан нам СЕХ-нд шударга сонгууль явуулах тухай албан тоот...

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэлийг эрх мэдлийн хэт төвлөрөл гэж дүгнэсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн...

“Учиртай гурван толгой” дуурийн уран бүтээлчдийг 100 сая төгрөгөөр шагнана

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх...