Тариаланчид ургацаа хурааж дуусахад ганц алхам үлдлээ

2018 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 84,1 хувьтай байгаа бөгөөд энэ нь гурав хоногийн өмнөх дүнтэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт юм. Таримлын төрлөөр авч үзвэл, үр тарианы 82,9 хувь, төмсний 99,9 хувь, хүнсний ногооны 99,9 хувь, тэжээлийн 80,6 хувь, тосны ургамлын 57,3 хувийг хураан аваад байна.

Таримлын төрөл Урьдчилсан баланс 10 дугаар сарын 23-ны байдлаар
Үр тариа 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай 373.4 мянган тонн үр тариа, үүнээс 358.1 мянган тонн улаанбуудай
Төмс 151 мянган тонн 160.5 мянган тонн төмс
Хүнсний ногоо 95.1 мянган тонн 93.2 мянган тонн
Тэжээл 86.3 мянган тонн 108,6 мянган тонн
Тосны ургамал  30.1 мянган тонн 15,8 мянган тонн

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар 51 мянган га-г ангилан хадаж, нийт 283.2 мянган га-гаас 373.4 мянган тонн үр тариа, үүнээс 358.1 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.5 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 93.2 мянган тонн хүнсний ногоо, 45,5 мянган га-гаас 108,6 мянган тонн тэжээл, 33,1 мянган га-гаас 15,8 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгааг 2018 оны ургацын урьдчилсан баланстай харьцуулан харууллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...