“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” шинэ төгөлтэй боллоо

Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой байгуулсан санамж бичгийнхээ хүрээнд байгаль орчны бохирдлыг бууруулахад залуусын оролцоог нэмэгдүүлж, тохижилт бүхий талбайн тоог олшируулах зорилгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д төгөл байгууллаа. Эл “Сагсан бөмбөгийн ногоон төгөл”-д эхний ээлжинд 50 ширхэг нарс, улиас суулгав. Нийтдээ 3000 ам метр талбайг хамрах тус төгөлд ургуулах моддын нэр төрөл, тоог дараагийн жилүүдэд нэмэгдүүлэх юм. Мөн сүүдрэвч, тоглоомын талбай, сандал зэргийг байрлуулан тохижуулна. Үүний зэрэгцээ ногоон байгууламжийн усалгаа, арчилгаагааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх юм.

Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил төгөлийш нээх үеэр “Спортод сонирхолтой, түүгээрээ нэгдсэн 100 гаруй оюутан, залуу, багш нар нийслэл хотынхоо төв цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, төгөл байгууллаа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын ногоон байгууламж бүхий тохижилттой талбайг нэмж буй ч хүртээмжгүй хэвээр байна. Тиймээс нийслэлийн ИТХ-аас дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, “Цагдаа толгой” дахь олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар бэлтгэл хангаж байна. Цаашид нийслэлийн ИТХ-аас иргэдэд зориулсан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх ажлаа улам идэвхжүүлж, энэ мэт талбайг олшируулна” гэсэн юм.

Сүүлийн жилүүдэд спортоор хичээллэх залуусын тоо олширч буй. Гэвч спортод хэт хорхойсож, нийгмийн идэвхээ сулруулан, хичээлээ орхих дутагдал тэдэн дунд түгээмэл бий. Тиймээс спортод тулгуурлан оюутан, залуусын сурлагын түвшнийг ахиулж, чанаржуулан, соён гэгээрүүлэх арга хэмжээ олныг хэрэгжүүлэх талаар Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч О.Тэнүүн хэлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...