Нийтийн тээврийн үйлчилгээний хоёр чиглэлд өөрчлөлт орууллаа

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Хужирбулангийн суурьшлын цэгийн иргэдийг Баянзүрх дүүрэг хүрч төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон” чиглэлийг сунган замналд өөрчлөлт орууллаа.

Мөн Био комбинат орчмын суурьшил хүрээгээ тэлсэнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар” чиглэлийг сунгаад байна.

Дээрх чиглэлүүдийн өөрчлөлтийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс мөрдөхдүүлэхээр шийдвэрлэн холбогдох бэлтгэл ажлыг хангаад байна. Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болногэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...