“Гоёо” үйлдвэрт ажиллаж байсан 17 хүн хордлогод орж, нэг хүн нас баржээ

Үндэсний компани “Гоёо” ноолуурын үйлдвэрт ажиллаж бсан 17 хүн өчигдөр орой хордлогод орж нэг нь нас барсан  харамсалтай хэрэг гарчээ. Тэд тус үйлдвэрийн үндсэн ажилтан биш гэрээгээр барилгын ажил хийж байсан  байна. Тодруулбал, плита зүсэх барилгын заслын ажил хийж байсан  бөгөөд хордлогын  шинж тэмдэг илрэнгүүт түргэн тусламж дуудсан байна. Одоогоор тэднийг юунд хордсон талаар эцсийн дүгнэлт гараагүй байгаа ч нүүрс хүчлийн дутуу ислийн хордлого бензиний хордлоготой хавсарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Түргэн тусламж  хүнд хордлоготой эхний хоёр хүнийг авч явсан  ч нэг нь эмнэлэг хүрэх замдаа нас барсан байна. Одоогоор эмнэлэгт дөрвөн хүн эмчлүүлж байгаа ба нэгийнх нь биеийн  байдал хүнд  бусад гурван хүний бие  сайжирсан байна. Хордлого авсан үлдсэн 14  хүний биеийн байдал харьцангуй сайн  байгаа тул гэрээр эмчлүүлж байгаа ажээ. Барилыг ажил  гүйцэтгэж байсан газар хэт бүгчим, чийгтэй байсан бөгөөд талийгаач болон биеийн байдал хүнд байгаа өвчтөн  хоёр нэг өрөөнд хамт, бусад нь  өөр өрөөнд ажиллаж байсан  байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...