Мэдлэгээр АНАГААГЧ

Хуучин цагт соёлыг тарих хөдөлгөөн гэж байсан шиг өнөө цагт эрүүл амьдралын соёлыг тарьж, ав өвөр Монголын ард түмний нүдийг нээж яваа нэгэн эрхмийг уншигч тантай уулзуулах гэж байна. Түүнийг Авирын Мөнхөө гэдэг, Өвөрмонголын “Одон” телевизэд эрүүл мэндийн нэвтрүүлэг хөтөлдөгөөс гадна Төвийн үндэсний радиод мөн эрүүл мэндийн цуврал нэвтрүүлэгтэй.  Эрүүл амьдрах арга ухааныг 30 гаруй жил судалсан тэрээр 2014 оноос вичат сүлжээгээр эрүүл мэндийн хичээлээ явуулж эхэлснээс гадна Өвөрмонголын нутаг хошуудаар явж лекц  унших болсон нь хүмүүст маш их хүрчээ. Улмаар А.Мөнхөө эмчийн эрүүл мэндийн цуврал хичээлийг сонссоноор “Сайн энерги” нэртэй холбоод газар бүрт байгуулагдаж, эрүүл амьдралын тухай цогц мэдлэгт суралцах болсон байна. А.Мөнхөө эмчийн хичээл хүмүүст хэрхэн хүрсэн хийгээд ямар цар хүрээтэй тарсан нь доорх баримтаас харагдана.  “Сайн энерги” төвүүдийг байгуулсан ахлагч нарын холбоо гэж байдаг. Тэрхүү холбоонд 280 хүн байх бөгөөд нэг хүн нь доороо 5-6 холбоотой, нэг холбоо 100-500 гишүүнтэй гэхээр талийж өгөхөөр байгаа биз. Өдгөө түүний хичээлийг вичатаар нэг сая шахам хүн сонсдог гээд бод. Ингэж хичээл явуулж эхэлснээс хойш Өвөрмонголын хошуудын урилгаар лекц унших болсоор өдгөө тэрээр тус нутгийг хоёронтоо бүтэн тойрсон гэнэ лээ. Зарим хошуудын захирагч нар түүний номыг хошуудынхаа иргэдийн тоогоор хэвлэж тараасан ч тохиолдол байдаг юм билээ. Онцлог нь тэрээр лекцээ үнэ төлбөргүй уншдаг. Харин Монголд 270-аад гишүүнтэй нэг холбоо байдаг байна. Газар газрын хүмүүс түүнийг эмч гэхээс илүү багш хэмээн авгайлдаг.

Түүний хичээлүүд эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, бие сэтгэлээр эмчлэх гээд цогц шинжтэй. Өөрөөр хэлбэл, тэрээр хичээлээрээ эрүүл мэндийн ерөнхий мэдлэгийг өгөхөөс гадна дасгал хөдөлгөөнийг хэрхэн хийх болоод эрүүл зөв хоолыг яаж бэлтгэх тухайд өөрийн биеэр үзүүлж, энгийн ойлгомжтой тайлбарласнаараа нас насныханд хүртээмжтэй байдаг.

“Хүн болсноор хийх ёстой хоёр гол зүйл байдаг. Нэг нь эрүүл амьдрах арга ухаанд суралцах, нөгөө нь аж төрөх ухаанд суралцах. Гэтэл хүмүүс эрүүл амьдрах ухаанаа орхиод аж төрөлтэйгөө зууралддаг нь ганц хөл л дээрээ явж байгаатай адил. Ганц хөл дээрээ явж байгаа хүн хол явж чадахгүй нь тодорхой шүү дээ” хэмээн А.Мөнхөө багш лекц болгон дээрээ сануулдаг юм билээ.  Нээрээ л нэгийг бодогдуулахаар үг.

Түүний хичээл өвөрмонголчуудад ямар их хүрсэн нь өвчнөөсөө салсан хүмүүсийн сэтгэгдлээс харагдана. А.Мөнхөө багш зүгээр нэг лекц уншаад явахгүй хүмүүстэйгээ эргээд холбогдож, үр дүнг нь ярилцдаг нь гайхалтай санагдсан. Тэд сонсох хичээлээс гадна А.Мөнхөө багшийн боловсруулсан 10 гаруй төрлийн амин дэм бүхий “Шидэт хоол”, селинтэй мөөгийг мөн хэрэглэснээрээ ийнхүү эдгэсэн байна.  Тэдгээр хүмүүсийн өвчний түүхийг сонсоод их гайхсан. Учир нь тэдэнд өвдөөгүй өвчин алга. Өөрөөр хэлбэл, маш олон төрлийн, хүнд голдуу өвчтэй байсан хүмүүс түүний хичээлийг сонсч, “Шидэт хоол”, селинтэй мөөгийг хэрэглээд эдгэсэн байх юм. Заримаас нь дурдвал, тархинд нь цус харваж, жил гаруй хэвтсэн эмэгтэй, мөгөөрсөн хоолойн үрэвсэлтэй хүн, зүрх муу, цусны даралт өндөртэй хүнээс эхлээд сахартай, хавдартай, нойргүйдэлтэй, хараа муутай, толгойн өвчтэй, бүр арьс нь төрөлхийн алаг хүн ч эдгэсэн байх аж.  Уулзалтын үеэр өвчнөөсөө болоод үхэлтэйгээ эвлэрсэн байсан хүмүүс түүний хичээл, бүтээгдэхүүний хүчээр хөл дээрээ боссоноо хэлж, Мөнхөө багшид талархсандаа нулимс унагаж, залбирах хүн ч цөөнгүй байх юм билээ.

“Би өвчин эмчилдэггүй. Аргыг нь л зааж өгдөг” хэмээн А.Мөнхөө багш хэлдэг нь учиртай. Эрүүл зөв амьдрал хэмээх хүмүүсийн мэддэг юм шиг энэхүү ойлголтыг тэрээр шинжлэх ухаанч мөртлөө энгийн, өргөн хүрээтэй хэрнээ ойлгомжтойгоор тайлбарласан нь хүмүүсийг ийнхүү амьдралдаа амархан тусгаж авахад нь нөлөөлсөн болов уу.

Түүний эрүүл мэндийн хичээл ямар агуулгатайг ерөнхийд нь зураглая. Тэрээр эрүүл мэндийн мэдлэг талаас хүний биеийн бүтцээс эхлэн энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж, улмаар биед зайлшгүй хэрэгтэй бодисуудыг нэрлэсэн байна. Жишээ нь, “Бидний бие махбодь цахилгаанаар ажилладаг химийн үйлдвэр, тэр цахилгаан нь натрийн хүчээр ажилладаг. Хэрвээ натригаар дутвал тархинаас ирсэн “зарлиг” эд эсэндээ хүрч чадахаа больдог” гэх мэт энгийн ойлгомжтой тайлбарладаг. Ингэж дэс дараатай, жишээ баримттайгаар өөрийн бие махбодь буюу түүний хэлдгээр “амьд барилга”-ынхаа бүтцийг мэдээд авчихаж байгаа юм. Ингээд мэдчихээр уураг, өөх, нүүр усны нэгдэл, эрдэм бодис, ус, хүчилтөрөгч, ширхэглэг эд гэсэн хүний бие оршин тогтнох суурь болсон найман зүйлийн бодисыг хэрхэн авах тухай дараагийн алхам руу орно. Энд  ямар төрлийн хоол хүнс ямар амин дэмтэй болоод, алийг нь идэж болох, болохгүй гээд эрүүл зөв хооллолтын мэдлэгтэй болно. Өвчлөхгүй байх асуудалтай хамт дасгал хөдөлгөөний тухай мэдлэгийг авчихна. Мөн энергийн тухай сэдэв нэлээд голлох мэдлэгт орно. “Амь нас энергитэй салшгүй холбоотой.  Учир нь бид идэж ууж байгаа зүйлсээсээ энерги авдаг. Бидний хоол хүнс нарнаас энергиэ авдаг. Тэгэхээр бидний идэж ууж байгаа бүх зүйл нарны энерги юм. Эерэг энерги нь бодис болон оюун ухааны энергиэс ирдэг. Бодисын энерги нь  найман шим тэмжээлт /уураг, өөх, нүүр усны нэгдэл, эрдэм бодис, ус, хүчилтөрөгч, ширхэглэг эд / хүнснээс ирдэг энерги. Оюун ухааны энерги нь эерэг сэтгэлзүй, сайхан сэтгэлээс ирдэг. Жишээ нь зөвхөн хүн рүү хараад инээмсэглэхэд л хүний шүлсэн дэх дархлааны бөмбөгөн уураг эрс нэмэгдэж, өвчин эсэргүүцэх хүч чадал нэмэгддэгийг илрүүлжээ. Ер нь эерэг энерги үүсгэх хамгийн хялбар арга бол инээмсэглэл” хэмээн тэрээр “Эрүүл энхийн шинэ ертөнц” номондоо дурджээ. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн эерэг энерги үүсгэж, удаан хугацаагаар хөдлөхгүй суувал сөрөг энерги үүсдэг. Мөн эрүүл зөв хооллоход эерэг энерги үүсч, хэтэртэл хоолловол сөрөг энерги үүсдэг байна.  Ер нь эерэг хандлагатай байх нь эерэг энергитэй байна гэсэн үг.  “Одоо цаг бүхэн аз жаргал. Өөрөөр хэлбэл аз жаргал ямар ч үед байдаг.  Гагцхүү түүнийг хэрхэн ойлгоход л асуудлын гол байгаа юм” гэх мэтээр А.Мөнхөө багшийн лекц бүр хүний дотоод руу ч хандана.

Ер нь эрүүл хүн байхын тулд мэдвэл зохих бүх мэдлэгийг тэрээр хичээлээрээ олгодог гэвэл зохино. Үүн дээр үндэслэн тухай бүрт нь эрүүл байх гарц гаргалгааг нь хэлж өгдөг болохоор хүмүүст тийнхүү шууд хүрч, өвчин эмгэгээсээ салдаг юм болов уу гэх бодлыг төрүүлсэн. Ер нь аливаа зүйлийг уг үндсийг нь ухамсартайгаар ойлгож байж л сая хэрэгжүүлдэг шүү дээ.  Тэрээр хэлэхдээ, “Миний бодол бол эдгээрийг зөв талаас нь тайлбарлаж, хүн болгон өөрийн биеэ ойлгож, өөрийгөө эрүүлжүүлэх төрөлх чадвар хүч чадлаа мэдэж, өвчин зовлонгоо даван туулж, цаашлаад хүсэл тэмүүллээ биелүүлэхэд нь тус дэм болох үүднээс энэ хичээлийг олон жил судалж боловсруулсан юм” гэсэн.

Ийнхүү хүмүүсийн эрүүл мэндийн хандлагыг өөрчлөхийн төлөө хот тосгон суурин гэлтгүй очиж, учирлан тайлбарлаж яваа түүнийг эрүүл мэндийн мэдлэгийн үрийг таригч гэж нэрлэмээр санагдсан.  Хэрхэн эрүүл амьдрах цогц мэдлэгийг эзэмшсэнээр өвчнөөсөө илааршиж, өвдөөгүй нь урьдчилан сэргийлж чадаж байгаагаас нь түүнийг бас мэдлэгээр анагаагч ч гэж хэлж болмоор. Түүний эрүүл мэндийн мэдлэгийн үрийг суулгах цар хүрээ улам өргөжсөөр Монголд түүнийг мэдэх хүмүүс цөөнгүй болжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард Монголд очиход нь 3000 гаруй хүн түүний хичээлийг сонссон байна лээ. Ийнхүү ар, өвөр монголчуудынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж яваа буяны аянд нь сүү өргөн ерөөе.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...