Home ангилалгүй Нэгдүгээр сургуулийн захирлыг хахууль авсан хэргээр хорьжээ

Нэгдүгээр сургуулийн захирлыг хахууль авсан хэргээр хорьжээ

0
Нэгдүгээр сургуулийн  захирлыг хахууль авсан хэргээр хорьжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр орой АТГ-ынхан баривчлан  цагдан хорьжээ. Түүнийг бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь саатуулсан бөгөөд  хахууль өгсөн хүнийг нь ч хамт баривчлан цагдан хорьсон байна. Тус сургуульд нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэхдээ, мөн дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан гэх үндэслэлээр түүнд Эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.