Нийгмийн даатгалын байгууллага нээлттэй өдөрлөгийг шинэлэг байдлаар зохион байгуулж хэвшээд байгаа. Иргэдийн оролцох боломжийг хангах, өргөн хүрээг хамруулах зорилгоор олон байршилд, явуулын байдлаар зохион байгуулж, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байр, малчны хотонд хүрч үйлчлэхэд анхаарах болсон. Энэ зарчмаар “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг”-ийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийг улсын хэмжээнд 776 байршилд нэгэн зэрэг зохион байгуулж, нийгмийн даатгалын тухай хууль эрх зүйн мэргэшсэн зөвлөгөө, мэдээллийг 24175 даатгуулагчид хүргэж ажилласан байна. Энэ нь өмнөх өдөрлөгийн хамрах хүрээг 33.3 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.
Нийтдээ 13225 иргэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлсэн байна. Тодруулбал, сайн дурын даатгалын гэрээ байгуулж, шимтгэл төлөх үйлчилгээг 2217 даатгуулагчид, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үйлчилгээг 2613 даатгуулагчид, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг баталгаажуулах үйлчилгээг 5523 даатгуулагчид тус тус үзүүлжээ.
Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний апликэйшний хэрэглэгчийн хүрээ улам бүр тэлж 26000 гаруй болоод байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр газар дээр нь баталгаажуулалт хийж өгснөөр 5872 иргэн шинээр тус үйлчилгээнд хамрагдсан байна. Сайн дурын даатгуулагчдын хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор хувираа бизнес эрхлэгчид, малчидтай тусгайлан уулзаж, нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдлыг сурталчилсан ба орон нутгийн байцаагч нар улсын хэмжээнд 4616 малчинд хүрч үйлчилсэн байна. Газар дээр нь очиж ач холбогдлыг нь таниулснаар тэдгээрийн 48 хувь нь сайн дурын даатгалд шинээр хамрагджээ.
Нээлттэй хаалганы өдөр гэж том хаяг өлгөж суугаад хүн ирэхийг хүлээх биш иргэддээ хаа байгаа газарт нь хүрч үйлчилдэг энэхүү сайн жишгийг бусад төрийн байгууллагууд ч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж иргэд үзэж байна.
You could certainly see your skills in the work you write. The world hopes for even more passionate writers like you who are not afraid to say how they believe. Always follow your heart.
Hi! This is kind of off topic but I need some help from an established blog. Is it very hard to set up your own blog? I’m not very techincal but I can figure things out pretty fast. I’m thinking about creating my own but I’m not sure where to begin. Do you have any points or suggestions? Appreciate it