“ZARA”-ын эзэн нууцлаг тэрбумтны амжилтад хүрсэн түүх

Та магадгүй Омансиа Ортега гэх нэрийг сонсоогүй байж мэднэ. Гэвч түүний үйлдвэрийн хувцасыг өмсч байсан,  үгүй гэхнээ сайн мэддэг байгаа. Тэр бол Испанийн худалдааны магнат, нууцлаг тэрбумтан, бидний сайн мэдэх ZARA брэндийг үүсгэн байгуулагч юм. Түүний нийт хөрөнгө 64.3 тэрбум ам доллар бөгөөд  хэн бүхний сайн  мэдэх тэрбумтнуудаас ч баян эр гэж хэлж болно. Гэсэн ч түүний тухай мэдээлэл тэр бүр байдаггүй бөгөөд амьдралдаа гуравхан удаа л сурвалжлагчид  ам нээсэн гэсэн яриа бий. Тэр битгий хэл 1999 он хүртэл түүний гэрэл зураг ч хэвлэл мэдээллийнхэнд байхгүй байсан юм. Тиймдээ ч Испанийн нууц тэрбумтан гэгдэх болсон Ортегагийн амжилтын түүх, нууцлаг  амьдралаас дор сийрүүлье.

ZARA анх Zorba нэртэй байжээ

Тэрээр 14 насандаа сургуулиасаа гарч ажил хийж эхэлсэн байдаг. Өөрийн төрөлх хот Корунадаа жижиг  цамцны үйлдвэрт ажиллах болсон байна. Тэр энд  байхдаа л  хувцас хийх арга ажиллагааг сурч авчээ. 1972 онд Ортега эхнэрийн хамт жижиг үйлдвэрлэлээ эхлэн ванны алчуур хийж эхэлжээ. 1975 онд анхны дэлгүүрээ нээсэн бөгөөд  тэд эхэндээ “ZARA” биш “Zorba”  гэх грекийн дуртай киноны нэрээрээ дэлгүүрээ нэрлэсэн ч ижил нэртэй дэлгүүр  байсан учир нэрээ сольсон байна. 1983 он гэхэд тэд Испанид 9 дэлгүүртэй болсон  бөгөөд таван жилийн дараа Португалид  салбараа нээж дараа жил нь АНУ-д  салбартай болжээ. Сүүлийн 40 жилийн хугацаанд “ZARA” 7000 салбар дэлгүүртэй болсон байна. Одоо “ZARA” нь “Pull & Bear”, “Massimo Dutti”, “Zara Home”, “Bershka”, “Stradivarius”, “Uterque”, “Oysho” гэсэн брэндүүдийг нэгтгэсэн “Inditex” гэх нэртэй томоохон толгой компани болон өргөжөөд  байна.

“ZARA”- ын амжилтын нууц юу вэ?

Тэдний амжилтын нууц нь зар сурталчилгаа, эсвэл хямд, шуурхай  ажиллах хүч ч биш. Анхнаасаа л зар сурталчилгаатай тийм ойр  байгаагүй тус компани үүнд тийм ч ач холбогдол өгдөггүй. Мөн одоо хүртэл ихэнх бүтээгдэхүүнээ Европт үйлдвэрлэдэг  хэвээрээ л байгаа.

Тэгвэл нууц нь дизайнерууд болон дэлгүүрүүд, үйлдвэрүүдийн хоорондын харилцаа,  уялдаа холбоонд байдаг аж. Үүн дээр маш түргэн шуурхай ачаа тээврийн менежмент нэмэгдээд тэдний гол амжилтын зангилаа нь болно. Трэнд болгох загваруудын  санаа маш хурдан үйлдвэрийнхэнд хүрч, хэрэглэгчдийн гарт ухаалаг шуурхай дамжлагаар хүрдэг гэсэн үг. Мөн бусад дэлгүүрүүдийг бодоход “ZARA” бараагаа долоо хоногт заавал хоёр удаа шинэчилдэг байна. Ингэхдээ худалдан авагчдынхаа хүсэл сонирхлыг дэлгүүрийн менежерүүд нарийн анзаардаг бөгөөд үүн дээрээ тулгуурлан захиалгаа үйлдвэртээ өгдөг байна. “ZARA”-ын хувьд дэлгүүр дэхь  мененерүүд хамгийн  чухал хүмүүс бөгөөд худалдан авагчдынхаа  хэрэгцээ шаардлагыг мэдрэх үүрэгтэй цөм ажилчид нь болдог байна.  Мэдээж дизайнеруудын асар том баг  тэдэнд бий. Тэдгээр баг шинэ трэндүүдийг соргогоор мэдэрч үйлдвэрлэлд нэвтрүлэх бөгөөд нэг улиралд 4-5 удаа коллекциудаа шинэчилснээр  трэндээс хэзээд хоцордоггүй байна.

Ортега өөрөө “ZARA”-гаа өмсдөггүй

Өнөөдөр  “ZARA” дэлхий даяар 7475 салбар дэлгүүртэй дэлхийн хамгийн том,  нөлөө бүхий худалдааны групп. Зөвхөн онлайнаар гэхэд нэг цагт 249 мянган захиалга авдаг байна. Ортега “Inditex” группийн 60 хувийг эзэмшиж буй бөгөөд өдгөө тэтгэвэртээ гарсан ч группийнхээ дэд ерөнхийлөгчөөр ажиллаж заавар зөвлөгөө өгч ажилладаг  байна. Мөн түүний эзэмшилд Мадрид дахь Torre Picasso  цамхаг, Миами дахь маш том зочид буудал байдаг  байна.

Фэйсбүүкийн Марк Цукербергээс ч баян нууцлаг тэрбумтан маань өдгөө төрөлх хот Корунадаа шинэ эхнэр болон  гурван хүүхдийн хамт амьдардаг байна. Тэр албаны хослол зангианд маш  дургүй бөгөөд байнга  саарал өмд, цагаан юм уу цэнхэр цамц өмсдөг гэнэ. Гэхдээ тэднийх нь аль нь ч “ZARA”-ынх биш  гэсэн шүү.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...