“Энхийн гэрээ”-тэй хоёр Солонгосын уулзалтын сонирхолтой зургууд

Олон улсын хэмжээнд энэ долоо хоногийн сонирхолтой нэгэн үйл явдал нь хоёр Солонгосын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалт байлаа. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар уулзалтаараа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хөтөлбөрийн тунхаг бичигт гарын үсэг зурж, Пхеньяны Энхийн гэрээ байгуулахаар зөвшилцжээ. Талуудын хэлснээр тэд Солонгосын хойгийг дайн байлдааны айдсаас чөлөөлөх тал дээр санал нэгдсэн бөгөөд Пхеньяны Энхийн гэрээ нь хоёр Солонгосын харилцааг шинэ түвшинд хүргэнэ гэж найдпаж байгаа юм байна.

Уулзалтаар хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ойрын хугацаанд буюу энэ онд багтааж Сөүл хотод айлчлахаар мэдэгдсэн нь бас нэгэн том үр дүн гэж болно. Учир  нь  Ким Жон Ун өмнөдөд айлчилснаар умардын залгамжилсан удирдагчдаас Өмнөд Солонгост айлчилсан анхны хүн болох юм. Үүнээс гадна хоёр Солонгос 2032 оны олимпийн наадмыг хамтран зохион байгуулж магадгүй нь бололтой. Тэд энэ талаар хэлэлцэж хамтран оролцохоор хүсэлтээ илгээхээр тохирсон  байна.

Хоёр Солонгосыг холбосон төмөр замыг ашиглалтад оруулах, дайны үед тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалтыг тогтмол хийх, хамтарсан төв байгуулах, зүүн тэнгист хамтарсан аялал жуулчлалын тусгай бүс байгуулах зэрэг томоохон асуудлууд дээр хоёр тал зөвшилцөлд  хүрч чаджээ. Ингээд хоёр солонгосын түүхэн уулзалтын талаарх гэрэл зургуудыг сонирхуулая. 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...