Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудад мэдэгдэл хүргүүллээ

Санхүүгийн зохицуулах хорооноос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудад хяналт шалгалтын ажиллагаа явуулахаар болсноо илтгэн мэдэгдэл хүргүүллээ. Хяналт шалгалтаар хөрөнгө худалдах, худалдан авах үйл ажиллагаандаа байгууллагууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, шийдвэр, Мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллага (ФАТФ, Financial Action Task Force, FATF)-ын зөвлөмж болон Монгол Улсын хууль, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журмын шаардлагуудыг хэрхэн хангаж байгаад үнэлгээ, дүгнэлт өгөх юм.

Хороо мэдэгдэлдээ тухайн байгууллагын ажилчидтай уулзаж, харилцагчдын мэдээллийг нягтлан үзэхээ илэрхийлээд, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шаардлагыг хэрэгжүүлж буй байдлын түвшинг тогтоож, эрсдэлийг үнэлэх тул идэвхтэй хамтран ажиллахыг хүсжээ. Мөн энэхүү хяналт шалгалт нь тухайн байгууллагыг Монгол Улcын эрүүгийн гэмт хэрэгт холбогдоогүйг баталгаажуулах, цаашлаад бохир мөнгө эргэлдүүлэх эрсдэлээс хамгаалах чухал алхам болохыг онцолсон байна.

Манай улс ФАТФ-ын 2017 онд хийсэн хяналт шалгалт, үнэлэлт дүгнэлтээр “эрчимтэй хяналт”-д орсон бөгөөд тус байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу УИХ-аас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Эдгээр нэмэлт, өөрчлөлтөөр зарим хяналтгүй байсан салбарт хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх хуульчилсан бөгөөд Хорооны зохицуулалтад үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудыг нэмж оруулсан юм.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...