НИТХ “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгдлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, JCI олон улсын байгууллага, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг байгууллагууд хамтран дэлхий нийтийн “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгдэж байна.

Уг өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо. Нийслэлийн Иргэний танхимд эрдэмтэн багш, сурагчдын төлөөллийг оролцуулан Эх дэлхийгээ хайрлах, зөв дадал хэвшилд сургах талаар сургалт явууллаа.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа хог хаягдлын асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах, тэдэнд нөлөөлөх зорилгоор дэлхийн олон улс орнууд “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгддэг. “World cleanup day” гэх олон улсын нэршилтэйгээр анх Эстион улсад 2007 онд хэсэг залуус санаачлан 10000 тонн хог хаягдал цэвэрлэж, улсынхаа нийт хүн амын 4 хувийг татан оролцуулсан нь олон нийтийн дэмжлэгийг авч хог хаягдлын асуудалд эсрэгээр нөлөөлж эхэлсэн түүхтэй. Өдгөө дэлхийн 150 гаруй улс орон нэгдэн 20 сая хүнийг дээрх үйл ажиллагаанд нэгтгэсэн байна.

Бид дэлхийн төдийгүй Монгол Улсад тулгамдаад буй хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдийн оролцоог бий болгохоор зорьж байна.

 НИТХ-ын ХМОНХТ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...