Солонгос судлалын багш, судлаачид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдав

БНСУ-ын Дангүг Их Сургуулийн харьяа Монгол судлалын хүрээлэн, Солонгосын Уламжлалт соёлын хүрээлэн, Зүүн Азийн Уламжлалт соёлын хүрээлэн болон Монголын Солонгос судлалыг хөгжүүлэх холбоо хамтран энэ сарын 27-ноос солонгос хэл, судлалын багш нарт сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь И Сон Гюү, Сун Бён гү зэрэг монголч эрдэмтдийн дэмжлэгтэйгээр 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 60-аад багш судлаач хамрагджээ. Уг сургалт нь хоёр орны харилцаа, ялангуяа иргэд хоорондын харилцаа өсөн нэмэгдэж хэл сурах шаардлага тулгарч буй өнөө үед багшлах боловсон хүчнийг чанаржуулах тал дээр чухал хувь нэмэр болж байгаа билээ. Энэ удаа МУИС, ОУУБИС, ХУИС зэрэг их дээд, дунд сургуулийн 10 багш оролцож, Солонгосын соёл, түүх, утга зохиол, соёлын контент сэдвийн хүрээнд БНСУ-ын нэртэй эрдэмтэн, багш нарын хичээлийг сонсож байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...